“Яг түүн шиг-3” шоуны шоуны оролцогч “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн энэ удаад Тото Кутуньод хувиран үзэгчдийг Италийн эстрадын эцэгтэй уулзууллаа.
Тэрээр үзүүлбэрийнхээ тухай “Яг одоо зүүдэлж байгаа юм шиг санагдаж байна. Зүүдэндээ өөрийгөө сэрээж чадахгүй байгаа юм шиг л байна” гэв.
Шүүгч Х.Оюунбилэг: Загвар өмсөгчид чинь цахиур хагалах нь уу. Тембер Тото Кутуньотой тун төстэй байлаа. Чи тайзаа гоё эзэмдлээ.
Шүүгч Б.Амархүү: Баяр хүргэе. Би Кутуньотой хамт нэгэн тайзнаа гарч үзсэн. Тэрээр элдэв үйлдэлгүй дуулааад л шууд тайзнаас буудаг нэгэн байсан. Чи бол түүнийг илүүтэй харууллаа.
Шүүгч Г.Ганхүү: Мундаг байлаа. Хоолойны өнгө дүр төрх адилхан байлаа. Баяр хүргэе.
Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа хувийн дугаарыг 155115-д илгээж хайртай оролцогчоо дэмжээрэй.