“Яг түүн шиг-3” шоу нэвтрүүлгийн дараагийн оролцогч бол ая зохиогч, дуучин Б.Нацагдорж байлаа. Тэрээр бас л баззераас амаргүй даалгавар авчээ. Эсрэг хүйстэнийхээ дүрийг бүтээхээр буюу дуучин Beyonce боллоо.
Тэрээр "Энэ гайхалтай уран бүтээлчийг эхний шатандаа бүтээнэ гэж бодсонгүй. Хэд хоног ч түүний уран бүтээлээр амьсгалах сайхан байлаа" хэмээв.
Шүүгч Б.Амархүү: Үнэхээр Beyonce-той адилхан байна. Тэр бөгс байна. Нүүр хувиргалтынхан мундаг байлаа. Чи түүний эрч хүчийг харууллаа. Бүжиглэлтэд жаахан анхаарах хэрэгтэй болов уу.
Шүүгч Оюунбилэг: Баяр хүргэе. Beyonce хоолойны цар хүрээ томтой энэ дуунд дөрвөн удаа хоолойн өнгөө дээшлүүлдэг. Эмэгтэй хүний тэр нарийн өнгийг чи ингэж гаргаж байгаад баяр хүргэе. Царай бол Нацагаа биш Beyonce харагдаж байна.
Шүүгч Г.Ганхүү. Чамайг сахалгүй харсан чинь сонин харагдаад байна. Чи бүжиглэлтдээ Beyonce-гийн хэцүү хөдөлгөөнийг эрэгтэй хүн гэхэд гайхамшигтай гаргаж чадлаа. Дээрээс нь чи өөрөө Beyonce-гийн хамгийн хүнд дууг сонгож баяр хүргэе. Чи өндөр босго тавилаа даа.
Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа хувийн дугаарыг 155115-д илгээж хайртай оролцогчоо дэмжээрэй.