“Яг түүн шиг-3” шоуны шинэ улирлын салхийг хагалах хүндхэн бөгөөд эрхэм үүрэг  “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнд ноогджээ. Тэрээр энэ удаад эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээхээр баззераас оноолт авчээ.

Дуучин Ц.Тэмүүлэн: Дуу нь бол гайгүй. Би анх удаа бүжиглэж үзэж байгаа хүн.

Шүүгч Г.Ганхүү: Сая чамайг хараад итгэлээ. Ямар том зориг вэ. Өөрийгөө эвдэж чадсан байна. Баяр хүргэе.

Шүүгч Оюунбилэг: Баяр хүргэе. Анх удаа бүжиглэж байгаа хүн гэхэд баяр хүргэе. Анх удаа бүжиглэж байгаа гэхэд сайн байна.. Яасан ч гоё бие хаатай юм бэ.

Шүүгч Амархүү: Өөрийгөө задалж шинээр нээж чадсанд баяр хүргэе. Урлагийнхан Тэмүүлэнг мэднэ. Тэрээр их даруухан хүн. Энэ бол амжилт. Анх удаа бүжиглэж байгаа гэхэд мундаг байна. Өшөө их амжилт хүсье.

Түүний шоу үзүүлбэр таалагдсан бол 8 үзүүлбэр дууссаны дараа хувийн дугаарыг 155115-д илгээж хайртай оролцогчоо дэмжээрэй.