Цус цуглуулах шинэ төв нээгдлээ

Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн үеэр  "JCI Capital"  байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт боллоо. “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг ЦССҮТ НЗДТГ-тай газартай хоёр дахь жилдээ хамтран тэмдэглэдэг. Улсын хэмжээний цусны хэрэглээний 80 хувийг нийслэлд хэрэглэдэг байна. Тиймээс бүх дүүрэгт цус цуглуулах төв байгуулах зорилготой байгаа аж.

Энэхүү өдрийн хүрээнд “Алтан донор” цол тэмдгээр донор Д.Дашням, “Мөнгөн донор” цол тэмдгээр донор Ю.Цэрэнчимэг, “Хүрэл донор” цол тэмдгээр донор Д.Ганчимэг нарыг шагнаж алдаршууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)