Иргэд Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад тохирно хэмээжээ

Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар www.president.mn цахим хуудсаар иргэдээс асуулгын дүн гарлаа.

“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг нийт 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна.

Санал асуулгад оролцсон иргэд АТГ-ын даргад дараах 10 хүнийг тохиромжтой хэмээн санал өгчээ.

д/д Овог Нэр Албан тушаал
1 Давааням Даваа-Очир ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
2 Жанжаа Батсайхан ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа
3 Баянмөнх Билэгт ЦЕГ-ын дарга асан
4 Нэргүй Ууганбаяр ЭЦГ-ын дарга асан
5 Дашнамжил Цогтбаатар Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
6 Өлзийбат Энхтөр ЦЕГ-ын дарга асан
7 Гэлэг Баасан АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга
8 Зандаахүү Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
9 Базарсад Жаргалсайхан Буян ХХК-ны захирал
10 Дашпүрэв Пүрэвбаатар Өмгөөлөгч

 

Хэдий иргэдийн дэмжлэгийг авсан ч Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,
“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ямар балтуушны ард тумний санал асуулга АНы дотрох хэдэн тархины тураал дундаа санал асуулга хийчээд хуцаад байх юм

    0 0 Хариу бичих
  2. Bitgii shaa. Ene uhdeliig hen ch medehgui. Genkogiin jujig heterch bnaa

    0 0 Хариу бичих
  3. Энэ бол Зика пиздаагийн зохиосон жүжиг бна Давааочир гэж хэн ч танихгүй бөөсийг Иргэд дэвшүүлж харагдаач Тэр пиздаа Одоо Зика вирүстэй хамт ажиллаж бгашдээ

    0 0 Хариу бичих
  4. Ард тумний санал гэж хуцаж байхын оронд ор тэглээдэх Хакер Еронхийлогчоо. Даваа Очир гэж Зика болон АНы баасны от л байгаа биз ухсэн балтуушны ард тумний санал асуулга АНы дотрох хэдэн тархины тураал дундаа санал асуулга хийчээд хуцаад байх юм муу Пздаанууд чинь

    2 0 Хариу бичих