Шинэ эриний иргэнийг төлөвшүүлэх IB хөтөлбөр

Эртний Грекчүүд хүүхдийнхээ хүмүүжилд ихээхэн анхаарч, оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлстэй хослуулсан “төгс иргэн” болгон төлөвшүүлэхийг зорьдог байжээ.

Уг хандлага олон зуун жилийн дараа эргэн сэргэж дэлхийн боловсролын чиг хандлага агуулгад биш хандлагад тулгуурлан, зөвхөн мэдлэгтэй, чадвартай эзэмшүүлэх төдий бус хүнлэг, өгөөмөр “Дэлхийн иргэн” болгон төлөвшүүлэхэд чиглэдэг болов. Энэ дагуу боловсролын хөтөлбөр, сургалт ч өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлагатай тулгарав.

Ажил дээрээ амжилт гаргахад мэргэжлийн ур чадвар шаардагддаг ч карьераа өсгөж, амжилтаараа түүчээлж буй хүмүүсийн олонхи нь салбартаа хамгийн сайн мэргэжилтнүүд биш “дотоод ур чадвар”-ыг бусдаас илүү эзэмшсэн байдаг болжээ. Тэгвэл хүн төрөлхтөн, нийгмийн хөгжлийн явцад үүсч буй шаардлагыг боловсролын хөтөлбөрөөр засах боломжтой. Уг шаардлагаас ч гэж хэлж болохоор үүссэн зүйл нь боловсролын олон хөтөлбөрүүд юм. Монгол Улсын ЕБС-уудын “Цөм” хөтөлбөр, Английн Кембрижийн хөтөлбөр гэх мэт бидний танил болсон хөтөлбөр, сургалтууд бүгд л боловсролын салбарын шинэчлэл, шаардлагаар бий болсон гэхэд хилсдэхгүй. Үүний нөгөө талд Швейцарь, Австрали, Английн хөтөлбөр, Америкийн гэх мэт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоо, чиглэлүүд өөр өөрийн стандарт, хөтөлбөрөөр явдаг ч өөр хоорондоо хөтөлбөрөө дүйцүүлэн хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйн тухай асуудал ч давхар үүсч эхэлжээ. Тэгвэл боловсролын салбар, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, хүмүүнлэг байдлыг хослуулахын зэрэгцээ дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн, нэн шинэ хөтөлбөр зохиогдсон нь International Baccalaureate Diploma Programme (IB) байлаа. 

 1968 онд Женевт ашгийн бус боловсролын сан байгуулагдаж International Baccalaureate Diploma Programme (IB) хөтөлбөрийг боловсруулсан нь өдгөө дэлхийн 148 улсын 3918 сургуулийн үндсэн хөтөлбөр болон өргөжжээ. Хагас зуун жилийг үдэж буй IB хөтөлбөрийг судлах явцдаа нэгэн сонирхолтой мэдээлэл олж авсан нь уг хөтөлбөр Монгол Улсад нэвтрээд даруй 3 жил болж буй явдал байлаа. IB хөтөлбөрийн эрхийг авсан The English School of Mongolia-иар зочилж, уг хөтөлбөрийн үр өгөөж, давуу талын талаар сонирхсон юм.

IB хөтөлбөр МОНГОЛД 

Олон улсын баклавриат гэдэг нь баклаврын зэрэгтэй төгсгөхгүй. Харин баклаварын суурь болж өгөхийн зэрэгцээ Theory of Knowledge хэмээх үндсэн хичээлээр өргөн цар хүрээтэй мэдлэгтэй болох, өөрсдийн мэдлэгийн үүрэг, мөн чанарыг мэдэх, аливаад шүүмжлэлтэй хандахад суралцах зэргээр сурагчийн хувийн хөгжилд гол анхаарлаа хандуулдаг байна.

Монгол Улсад уг хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж буй The English School of Mongolia-гийн захирал Грэм Хилл “Парламентын гишүүн, эмч, хуульч гээд ямар ч мэргэжил эзэмшсэн бай тухайн хүн Монголдоо хэрэгтэй, эерэг хүмүүс болох ёстой. Тэдний нүдийг нээж, дэлхий ертөнцийг өргөн өнцгөөр харахад, гадагш явж сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлэн эх орныхоо хөгжилд, ирээдүйд хувь нэмрээ оруулдаг иргэн бэлтгэх нь нь манай сургуулийн эрхэм зорилго. Дэлхийн боловсролын төв цэг нь, боловсролын шалгарсан хувилбар нь англи хөтөлбөр учраас бид гадаад хэл дээр суралцах ёстой. Үүний зэрэгцээ өнөөх чадвар бус хандлага тэргүүнд тавигддаг болсон өнөө цагт IB хөтөлбөрөөр суралцах нь монгол сурагчдад, Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй гэж бид энэ хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлсэн. Монгол сурагчид IB хөтөлбөрт мянга мянгаараа сурахгүй байж болно. Манай сургуулийн сурагчдын 30 хувиас хэтрэхгүй хүүхэд IB сонгож байна ирээдүйд ойртуулсан, сургалтын чанар, давуу тал өндөртэй ч сорилттой хөтөлбөр гэдгийг харуулж байгаа юм” гэлээ.

IB хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авахын тулд тухайн хөтөлбөрт заасан стандартын 4-5 удаагийн шалгалтыг өгдөг байна. Багш, суралцагчдын тоо, нэг суралцагчид баримтлах аюулгүйн дүрэм, үдийн хоолны цэс гэх мэт олон шалгуурыг давсны эцэст 2 жил IB хөтөлбөрөөр сургалт олгох эрх авдаг байна. Үүний дараа 2 жил тутамд тогтмол шалгалтад орж, эрхээ сунгуулах зарчмаар хөтөлбөрөө үргэлжлүүлдэг аж. Мэдээж хөтөлбөрийг сонгон суралцаж буй хүүхдүүдийн дүн ч нөлөөлдөг. 2015 онд Монголд нэвтэрсэн IB хөтөлбөрийн ач холбогдлыг эцэг эхчүүд, хүүхдүүд төдийлөн ойлгож хүлээн аваагүй байна. Харин энэ жил төгсөж буй сурагчдын 30 гаруй хувь нь тус хөтөлбөрөөр суралцсан гэдэг нь манай улсын хувьд бол том тоо юм.

IB хөтөлбөрийг сонгож буй хүүхдүүд ухаалаг, зорилго нь тодорхой болчихсон, энэ хөтөлбөрийн давуу талыг ойлгосон байгаагаараа бусдаасаа ялгардаг. 

IB хөтөлбөрийг судлах явцдаа шантарч Кембрижийн хөтөлбөр рүүгээ буцаж ордог хүүхдүүд ч бий. Харвард, Оксфорд гэх мэт нэр хүндтэй сургуулиуд IB хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, энэ хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүдийг хүлээн авах сонирхолтой байдгийн учир эндээс тодорно. Учир нь суралцагч сонгосон бүх хичээлдээ онц байж бүрэн дүүрэн болдог. Сонгосон хичээлүүдийнхээ нэгт л хангалтгүй дүн авахад бүх хичээл хангалтгүй гэж тооцогддог. IB хөтөлбөрөөр суралцагчид 3 хэлээр бүрэн дүүрэн ойлголцдог, эзэмших мэргэжлийнхээ суурь хичээлийг гүнзгийрүүлэн судладаг, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог, урлагийн ойлголттой, мэдрэмжтэй байх гэх мэтээр ТӨГС ИРГЭН болж хүмүүждэг. Тиймдээ ч IB хөтөлбөрийг сонгон суралцагчид бусад хөтөлбөрөөр суралцагчидтай 30:70 гэсэн харьцаатай байгаа нь тэргүүлэгчдийн ерөнхий зүй тогтлын хэмжээтэй нийцэж буй юм.

Монгол дахь IB хөтөлбөрийн багш нар 

“The English School of Mongolia” сургуулийнхан багш нараасаа мэргэжлийн чадвар, мэдлэгээс гадна ёс зүй, дотоод ур чадварыг нь шалган сонгож авдаг гэдгээ онцоллоо.

Тухайн хүн өөрийн орны соёлоо тээж ирдэг. Үүнд нь өөрийнх нь сурсан боловсролын тогтолцоо ч багтаж байдаг. Австрали багш өөрийн орны арга барилаар хүүхдүүдээ дүгнэдэг, англи, америк багш нар чөлөөтэй харилцаатай байдаг нь хүүхдүүдийг ч мөн бусадтай чөлөөтэй, нээлттэй харилцдаг болгодог гэх мэт онцлогтой байдаг. Энэ мэтчилэн олон орны багш нар өөрдсийнхөө хандлагаар аливаад ханддаг нь эргээд хүүхдүүдийг дэлхийн аль ч улс орны иргэнтэй харьцах чадвартай уян хатан, нээлттэй, мэдрэмжтэй болгож задалж өгдөг байна. Хувь хүний хөгжмийн, урлагийн боловсролын нөлөө их. Тиймээс The English Of Mongolia сурагчдаа урлагаар дамжуулан хүмүүжүүлэхэд ч анхаардаг аж. Тухайлбал дэлхийн сонгодог бүтээлүүдийг тайзнаа амилуулах хүүхдүүд сонгодог эхтэй нь танилцаж, уншин ойлгож, улмаар тайзан дээр гаран жүжиглэх замаар өөрийн далд авьяасыг нээж, цаг баримтлаг, багийн ажиллагаанд суралцдаг байна. Урлагаас хүнд суулгадаг нинжин, өрөвч зан, дотоод мэдрэмж нь ч давхар хөгждөг.

Монголчууд хүүхдээ ээждээ элбэрэлтэй, аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй, сайн хүн болоорой хэмээн ерөөдөг. Боловсрол мэдлэг, чадвараас гадна ёс зүйтэй, хүмүүнлэг занг эзэмшүүлэн, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх International Baccalaureate хөтөлбөрийн үр дүн, хүүхэддээ хэлдэг монголчуудын ерөөлийн зорилго нэг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ulaanbaatar british surguuli l olon ulsiin british surguuliudiin jinhene holboonii jinhene gishuun gej oilgood baigaa sh de.. edniig azi dahi british surguuliudiin holboonii gishuun baih aa.uchriig ni medeh hun bnu

    0 0 Хариу бичих
  2. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих
  3. BOLOVSROLIIG GENEND N SUULGADAG BOLGO

    0 0 Хариу бичих