Хүсэлтээ гаргаагүй өрхийн хүүхдийн мөнгө төсөвтөө үлдэнэ

Хүүхдийн гэх тодотголтой мөнгийг манай улс 2006 оноос хойш төсөвтөө суулган бяцхан иргэддээ өгч эхэлсэн. Одоогоос 12 жилийн өмнө нэг хүүхдэд 3000 төгрөг өгч эхэлж байсан бол жилийн дараа уг мөнгө гурав дахин нэмэгдэж 10 мянга болж байв. Уул уурхайн баялгаараа “цагтаа цалгиж” байсан 2009 онд 21000 төгрөгийг хүүхэд бүрт олгож байсан аж. 

...Б.Жүгдэргаравынх ам бүл гурвуулаа. Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо буюу бидний ярьдгаар Орбитын эцэст амьдардаг. Таван настай хүүхэдтэй тэдний хувьд одоогоор Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Өрхийн эзэгтэй Л.Ганцэцэгийн хэлснээр “Хорооноосоо очиж асуухад “Өрхийн амьжиргааны судалгаагаар өндөр оноо авсан” гэж хэлсэн тул охин нь Хүүхдийн мөнгө авах боломжгүй болсон байна. Судалгаа хийхэд тэднийх нөхрийн нэр дээрх машинтай хэдий ч зээлтэй байжээ. Мөн телевизор, богино долгионы зуухтай хэдий ч ажилладаггүй гэдгээ бүртгүүлж байсан гэнэ. 

Албан ёсоор бол эхнэр, нөхөр хоёр хоёулаа ажил эрхэлдэггүй. Харин өрхийн тэргүүн Б.Жүгдэргарав улирлын чанартай голдуу ажил хийдэг. Тодруулбал, Тэхийн зогсоол буюу “Гурвалжин” барилгын материалын зах дээр машинтайгаа зогсч ачаа зөөдөг байна. 

Монголын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж 10,0 пунктээр нэмэгджээ. 

Ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн бодлого хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой. 

Монгол Улсын эдийн засаг сэргэж 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгох боломжтой гэж Засгийн газраас санал болгож УИХ-аар хэлэлцүүлж байгаа билээ.

Хүүхдийн мөнгийг анх олгохдоо, халамж биш хүн амыг өсгөх бодлого гэж ярьж тайлбарлаж байсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн ярьж байгаагаар хүүхдийн мөнгийг халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдгийг тодорхойлж байж олгох нь зүйтэй хэмээх шүүмжлэл өрнөж байгаа юм. Хүүхдийн мөнгийг анх олгохдоо, халамж биш хүн амыг өсгөх бодлого гэж ярьж тайлбарлаж байсан. Харин Хүний хөгжил санг татан буулгаснаар хүүхдийн мөнгө “Халамж”-ийн ангилал руу орсон юм. Иймээс ч өнөөдөр эдийн засгийн байдалтай уялдан ядуу өрхийн хувьд амьжиргааны гол эх үүсвэр болгохоор гүйцэтгэх засаглал ажиллаж байна. Дундаж бүлгийн өрхийн хүүхдүүдийг уг мөнгөн тэтгэмжид хамруулснаар тэдний боловсрол, эрүүл мэнд болон хүүхдийн өсөлт, хөгжлийг хангахад дэмжлэг болохоос гадна мөнгөн хуримтлал үүсгэх боломж гэж үзэж байгаа аж. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд тэтгэмж авах хүүхдийн тоо одоогийнхоос 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэх бөгөөд амьжиргааны төвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой” гэж мэдэгдсэн.

Хүүхдүүдийг мөнгөн тэтгэмжид 100 хувь хамруулвал 257 тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч нийт өрхийн долоон хувь нь энэ мөнгийг 12 жилийн хугацаанд огт авч байгаагүй аж. Тэдэнд олгох санхүүжилтийн 20 тэрбум төгрөг жил бүрийн төсөвт үлдэгдэл болж иржээ.

Өнөөдрийн байдлаар 164.2 тэрбум төгрөгийг 684 мянган хүүхдэд олгож байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хоёр их наяд төгрөгийг бид дээрх зарцуулалтаар олгожээ. 
Тэгвэл айл өрхүүд хэрхэх вэ. “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны төвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоож байгааг одоо дахин авч хянуулна. Тухайн өрхийн зүгээс өргөдлөө гаргасны дараа мөнгөн тэтгэмжид хамруулна гэж албаны хүн хэллээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр

Өрхийн амьжиргааны 2017 онд хийгдсэн судалгааны дагуу олгоно. Хэрвээ судалгаанд хамрагдаагүй бол манайд хандаж хүсэлтээ гаргаад тухайн хүсэлт гаргасан сараас олгогдоод явахаар байгаа.

Эндээс харвал, авах хүсэлтээ гаргасан тохиолдолд хамрагдах боломж нээгдэхээр байна. Дээр дурдсан Б.Жүгдэргаравын гэр бүлийн хувьд хүүхдийн мөнгөнөөс яагаад хасагдсанаа асуусан шигээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хандаж хүсэлт гарган шийдүүлнэ. Харин хүсэлт гаргаагүй тохиолдолд, дундаж айлууд ч хамрагдахгүй байх магадлалтай буюу төсөвт хүүхдийн мөнгөний эх үүсвэрийн зарцуулалт бүхий хөрөнгө дахиад л үлдэгдэл болох магадлалтай байна. 

Тиймээс бүх хүүхдэд мөнгө олгохоор шийдээд мөнгөө авах эсэхийг иргэд өөрсдөө мэдэх сонголттой болгох санал гарч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. bvh hvheded ogoo

    0 0 Хариу бичих
  2. sn bnuu? minii huugiin mungu ni 12sad orood tgd 2018.01sarinh oroogui udiig hurlee egeheer zaawal hariya duuregtee ochno gesen ug uu neg bol nuhu olgohod ni umhu awch bsn bolohoor shuud dansruu orno gesen ug uu

    0 0 Хариу бичих
  3. manai ohinii hvvhdiin 20 n orohgvi bna o bi gerte hvvhdee haraad ajilgvi bga hvvhdiin 20 o awjuul uulan heregte bhin 1 yum ogoh gej svrteemaa

    0 0 Хариу бичих
  4. huuhdin mong n ondr orsn gj bn umin awj bsan ymchn ogn bzde bi ajilagv hvvhdne mongrl bldg shvde hasahgv gj bdj bna

    0 0 Хариу бичих
  5. Би өрх толгойлсон эмэгтэй. Улирлын чанартай ажил хэдхэн сар хийгээд бусад үед ажилгүй суудаг. 60%-д хамрагдаж чадаагүй. 80%-д нь хамрагдъя гээд очтол танайх байранд амьдардаг болохоор боломжгүй. Амьжиргааны судалгаанд амьдрах орчин, эзэмшсэн мэргэжил их чухал гэж хэлсэн. Тасархай баячуудтай зэрэгцээд 20%-д нь багтсандаа баярлахаас өөр арга үлдээгүй дээ.

    0 0 Хариу бичих
  6. УИХ-аас хэлэлцэн баталсан хуулинд заавал дагалдах журмыг гууль болгодог нөхөд байнаа. Хүн амаа өсгөх бодлого гээд байхад дундуур нь амьжиргааны түвшний судалгаа гээд УИХ-аас давсан хууль давхар гаргаад ирдэг. Чийчаан машинтай, чихэндээ ээмэгтэй байж хүүхдийн мөнгө авах гэлээ гээд л. Харин ч эсрэгээрээ хүүхдийн мөнгийг олгох нөхцөлийг бүрдүүлж чадаагүй хариуцсан албан тушаалтан бүрт хариуцлага тооцох хэрэгтэй. Өдөр шөнөгүй араас нь хөөцөлдүүлж байж хүүхэд бүрт өгөх хэрэгтэй. Танайх хүүхэдтэй билүү гээд хаалга бүрийг нь тогшоод бодит судалгааг нь гаргуулах хэрэгтэй. Төрийн шийдвэр түүнийг гүйцэтгэх үүрэг гэж бий болохоос, төрийн шийдвэрт нь өгөхгүй байх арга зам ол гэсэн хувилбар байж болохгүй. Төрийн гаргасан шийдвэр байхад өөрөөсөө гаргах гээд байгаа юм аятай санаатай өгөхгүй байхаар хүнд суртал гаргаж байгаа ажилтан бүрийг ажлаас нь халах хэрэгтэй.

    2 0 Хариу бичих
  7. Шшшш чааваас даа хүсэлт гаргасан гаргаагүй хамаагүй өгвөл өгсөн шиг өгчөөч хойноос нь таталдаад байхаар наад өгж байгаа мөнгө чинь авсан хүндээ юу болхов дээ

    3 0 Хариу бичих
  8. Ene 20-hon myanga ogoh gej yun sur boldiin. Tegeed 2-3 sar ogool 5-6 sar ohgui baisaar 4 jil ni ongorch huuhdiin mongo ogson ner zuuh gej bgaamuu. Oorsodoo bolohoor heden zuun sayar ni iish tiish ni guivchuulaad

    1 0 Хариу бичих
  9. ZUGEER L ZAILAA...TAVAN TSAAS UGUH GEJ UNENDEE L HUND SURTALTAI HEDEN TURIIN ALBAN HAAGCHID BNA> GISHUUD, SAID NARIIG UURSDIIN YAVUULJ UZUULEH YUMSAN....UILAH BHDAA...

    0 0 Хариу бичих
  10. 2017 ond sudalgaand hamragdsan bolowch hariutslaggvi hvmvvsiin buruugaas bolj sudalgaanii material n alga bolson tul hvvhdiin mungu on garsaar oroogvi bn ene asuudaliig yaj shiideh ym bol

    0 0 Хариу бичих
  11. ger bvliin amjirgaa deegvvr ch gesen. hvvhdinhee mongoor gereesee xol amidarch bga hvvhdvvd bnshdee bas ogohgvi bolchihoor neg asuudal nenegdeh l ym

    0 0 Хариу бичих
  12. heden tsaas uguh gej buun yum bolhiin

    0 0 Хариу бичих
  13. Hurdan shiideechee

    0 0 Хариу бичих
  14. Uuu odoo tgd bas hudelt gargana grj baahan tsaas tsugluulah ni ee tsahimaar neg evteihen avdag yum hiildee zavharsiin be

    9 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ