Орон нутгийн оюутнуудад ээлгүй эрүүл мэндийн салбар

Улаанбаатар хотод түр болон байнгын оршин суух шилжилт хөдөлгөөн хийлгээгүй орон нутгийн иргэдийн хувьд оршин сууж буй харьяа дүүрэг, хорооны эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авна гэдэг нэлээд бэрхшээлтэй асуудал байсаар ирсэн. Тэр дундаа оюутнууд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамрагдах боломж хомс байдаг байна. Өөрөөр хэлбэл орон нутгаас түр оршин суугч оюутан эрүүл мэндийн байгууллагад хамрагдахад харьяаллын асуудал хамгийн ихээр тулгардаг, их, дээд сургуулиудад эмнэлэг байдаггүй, байсан ч тэр талаар оюутнууд мэддэггүй мөн эрүүл мэндийн даатгал төлөх талаар мэдээлэлгүй байдаг аж. Ийнхүү эрүүл мэндийн үйлчилгээ авахад төвөгтэй байдгаас болоод оюутнууд бүр эмнэлэгт ханддаггүй байна.

Үүнээс үүдэн тэдэнд төрөл бүрийн эрсдэл учирдаг бөгөөд үүний хамгийн тод жишээ нь жирэмсний хяналт аж. Жирэмсэн оюутнуудаас тусламж үйлчилгээг ямар нэгэн хүндрэлгүйгээр цаг алдалгүй авч чадаж байгаа эсэхийг тодруулахаар судалгаа авахад оролцогчдын зөвхөн 40% нь оршин сууж буй харьяа дүүрэг, хорооныхоо Өрхийн эрүүл

Сүүлийн таван жилд эхийн эндэгдлийн 138 тохиолдол гарчээ. Үүнээс арван нэг нь оюутан, тэдний зургаа нь орон нутгийнх байсан ба төрөхийн хүндрэлээс болж эндсэн орон нутгийн оюутнуудын хоёр огт хяналтад ороогүй, хоёр нь хожуу орсон байжээ.

мэндийн төв болон 2, 3-р шатлалын улсын эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан байна. Харин үлдсэн 60 хувийн дийлэнх нь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүйгээр өөрсдөө дур мэдэн эмчилдэг, үлдсэн хэсэг нь хувийн төлбөртэй эмнэлэгт хандах, таньдаг эмчдээ үзүүлэх зэрэг арга хэмжээ авдаг гэжээ.  

Мөн эрүүл мэндийн даатгалын хүртээмж хангалтгүй байгаа гэсэн дүн энэ судалгаагаар гарчээ. Тухайлбал судалгаанд хамрагдсан нийт залуу эмэгтэйчүүдийн 81% нь эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй хэдий ч тэдний зөвхөн 12% нь даатгалаар үйлчилгээ авчээ.

 Нийт залуу эхчүүдийн 63.8% нь одоо оршин сууж буй газартаа албан ёсны бүртгэлтэй байхад 16% нь огт бүртгэлгүй байна. Бүртгэл хийлгээгүй охидын дийлэнх нь буюу 46.1% “түр хугацаагаар амьдарч байгаа” гэсэн шалтгааны улмаас харъя дүүрэг, хороондоо бүртгүүлээгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)