Хүнсний ногооны агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал:

-Сэлэнгэ аймагт ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр 15 мянган тонн багтаамжтай элеватор байгуулах,

-Улаанбаатар хотод байгуулах төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд тус төвийг 2019-2020 онд ашиглалтад оруулах,

-БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх, Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах, 15-20 мянган тонн багтаамжтай механикжсан зоорь байгуулах ,

-Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудад Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүнсний ногооны зоорь байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. 

Улсын хэмжээнд хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгалах хүчин чадалтай төмс, хүнсний ногооны зориулалттай 200.2 мянган тоннын багтаамжтай 9700 гаруй зоорь ашиглагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үүнийг төр хийхгүй ээ, зээл өг хувийнхан өөрсдөө хийнээ, коммунистдууд гэж?

    0 0 Хариу бичих