Аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох сургалт эхэллээ

Аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох анхан шатны “УС-18.1” сургалт өнөөдрөөс эхэллээ. Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн аврах анги 105-ын нийт 25 алба хаагч хамрагдаж байгна.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын бодлого, хөтөлбөрийн хүрээнд 2014 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн эрэн хайх, аврах отрядын сургалтын төвд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургагч, мэргэжилтнүүдээр бэлтгэгдсэн алба хаагчид явуулж байна.

Цаашлаад Онцгой байдлын алба мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг “анхан”, “дунд”, “дээд”, “гүнзгий” шатаар бэлтгэх, мэргэшүүлэх, зэрэглэл олгох сургалтыг дотооддоо зохион байгуулах бөгөөд “Олон улсын хэмжээний одтой сургалт”-ыг гадны улс орнуудаас мэргэжлийн сургагч багшийг урьж авчран зохион байгуулахаар ажиллаж байна 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)