Орхон аймагт зам тээврийн осолд хүүхэд өртөх тохиолдол дөчин хувиар буурчээ

Орхон аймагт бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 40 орчим хувиар буурчээ. Тус аймагт 0-16 насны 26.000 хүүхэд байдгаас 6000 нь 0-5 насны хүүхэд аж. 2017 онд Орхон аймагт зам тээврийн осолд бага насны хүүхэд өртсөн тохиолдол хоёр бүртгэгдэж байсан бол 2018 он гарсаар зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй байна. 

Үүнтэй холбоотойгоор хүүхдийг замын хөдөлгөөний осол аваарт өртүүлэхгүй байх бодлогын хүрээнд Орхон аймгийн ИТХ, замын цагдаагийн газар, БСУГ хамтран СӨБ-ын ахлах ангийн сурагчдыг хамруулан “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулжээ.Тэмцээнд Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 23 цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд оролцож, замын хөдөлгөөний мэдлэгээ сорьсон байна. Хүүхдүүд гэрлэн дохиог хэрхэн ялгах, замын цагдаа зохицуулагчийн дохиог хэрхэн ойлгох, автозамын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй  оролцох, эцэг эх, асран хамгаалагчийн хамт зам хөндлөн гарах зэрэг мэдлэгтэй болсон байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)