Ерөнхийлөгч Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг дэмжих үү?

УИХ одоогоос бараг жилийн өмнө зарим улсад суух Элчин сайд нарыг томилсон. Гэвч Ерөнхийлөгч заримыг нь эцэслэн томилохгүйгээр өнөөдрийг хүрсэн юм. Тодруулбал, Канад улсад суух Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь, Япон улсад суух Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг томилсон ч Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зураагүй. Ерөнхийлөгч тэднийг дэмжихгүй байгаа шалтгаанаа Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтээ тайлбарлахдаа “Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг тохоон томилох тухай асуудлыг УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна" гэсэн юм.

Ерөнхийлөгч өмнө нь "Насны шалгуурыг хангаагүй, төрийн албаны мерит зарчмыг зөрчин нэр дэвшүүлсэн" гэж дүгнэсэн тэднийг дэмжихгүй юү. Эсвэл Япон, Канад бус Австрали, Тайландад томилох санал гаргасан учраас "Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй" гэсэн байр сууриа өөрчилж дэмжих үү.

Харин Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан зарим улсад Элчин сайд томилох тухай асуудлыг хэлэлцэхдээ дээрх хоёр нэр дэвшигчийг өөр улсад Элчингээр томилох нь зүйтэй гэж үзжээ. Г.Тэнгэрийг Австралийн холбооны улсад, Н.Чимгүүндарийг Тайландын вант улсад суух Элчин сайдаар томилуулахыг хэлэлцэн дэмжиж, энэ саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ерөнхийлөгч өмнө нь "Насны шалгуурыг хангаагүй, төрийн албаны мерит зарчмыг зөрчин нэр дэвшүүлсэн" гэж дүгнэсэн тэднийг дэмжихгүй юү. Эсвэл Япон, Канад бус Австрали, Тайландад томилох санал гаргасан учраас "Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй" гэсэн байр сууриа өөрчилж дэмжих үү. Энэ бүхний хариултыг Ерөнхийлөгч удахгүй өгөх биз ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. ийм хүмүүжилтэй ерөнхийлөгч руу гээ мөй гэж жиргэдэг ийм хурган коммунистыг ардчилал хүний эрхийн улгэр жишээ АВСТРАЛ д томилох гэж уу, илгэмжлэх олдохгуй байх аа.

    0 0 Хариу бичих
  2. ИЙМ САЙХАН ЗАЛУУС ДЕВШИХГУЙ ЮМ БОЛ ХЕН ХИЙЙХ АЖИЛ ВЕ ? ОНДОР МЕДЛЕГТЕЙ ИЙМ ХУМУУС МОНГОЛЫН МИНЬ ИРЕЕДУЙ ШУУ БИ БОЛОН БИД БУХЕН 100% ДЕМЖИЖ БАЙНА,.

    0 2 Хариу бичих
  3. энэ коммунистууд заавал намын нэрээр дипломат албанд лаларуудыг зутгуулж байх ямар албатай юм бэ? ер нь МАН сонох талруугаа явлаа да,

    1 0 Хариу бичих
  4. ene 2 elchin said khiikh khumuus mun uu, chadakh uu, zailaach ee, diplomat albany turshlaga bgaa yumuu ene 2-t, odoo bolioch dee, yalanguya ene khuukhen ni boliosoi, zda shig novsh naryg

    1 0 Хариу бичих
  5. Zaluu humuus hiihgui yadgiim vhsen muu lalariin eronhiilegch uurteigee adilhan gej bodsiim baih da

    1 0 Хариу бичих
  6. Татаас шахаа хуйвалдааны замаар орж ирсэн иймэрхүү нөхдүүд 60 тербумынханы гар хөл байж болох юм. Ийм хүмүүс улс орныг төлөөлөх биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллах нь тодорхой.

    1 0 Хариу бичих
  7. dendej bnaa ene MAH han, ard tumeniig arai basamjilj bga um bish uu.

    1 0 Хариу бичих
  8. Харах царайны ийм юмууд элчин сайд болохоор чинь Монгол улс ямар харагдах нь ойлгомжтои.

    2 0 Хариу бичих
  9. Монголын төлөө насаараа төрд ажиллаад тэтгэвэрт гарахын өмнө шагналаар элчин сайд хийх гэж байгаа энэ хоёр хүнд Монголын төлөө хийсэн ямар гавьяа байгаа бол. Гавьяа байгаа бол түүнийгээ тоочих хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  10. Элчин сайд гэдэг шагналын бас амралтын газар болон хувирсан байна. Хуучин элчин сайд байсан хүмүүсээс элчин сайд байхдаа Монголын төлөө юу хийвээ гэж асуувал би ямар элчин сайд хийх гэж очсон юм уу, газар үзэж, сул цалин авч амрах гэж очсон болохоос гэж хариулцгаах байх.

    2 0 Хариу бичих
  11. Бас ямар баяных нь хүүхдүүд сайд болчив?

    1 0 Хариу бичих
    • ouyndari geed bayan gishyyn bii, tyynii tursun dyy

      0 0
  12. Bolio.diplomat alba shvvdee.MAN mongolin turin albig hvvhdin tsetserleg bolgohoo bolio

    3 0 Хариу бичих
  13. ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХЭН ШАХААД БАЙНАА.НЭГ Л БИШДЭЭ.ААН.

    4 0 Хариу бичих
  14. Арай бишээ бас л бишээ

    3 0 Хариу бичих
  15. MANgarin batsaanuud juldana shuu,Genco!

    2 0 Хариу бичих
  16. ийм пацаанууд арай ш дээ.

    3 0 Хариу бичих
    • Cv harsanuu diplomatich hiij bsan tuslagatai bas hariutslagatai. 2laa diplomatachiin huihed bagaasaa ene amidralaar amidarsan ajilaa mesdeg humuusdhdee

      1 0
  17. Erunhiilugch her tuuchtai ve gedgiig odoo l harya

    1 0 Хариу бичих