Азийн хөгжлийн банкны зээлээр усны менежментийг сайжруулна

Азийн хөгжлийн банк усны нөөцийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Монгол Улсад 2.5 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Санхүүжилтийг хоёр үе шаттай олгох бөгөөд усны менежмент, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр зарцуулах юм байна. Тус банкны Монголыг хариуцсан захирал Йоланда Фернандес Ломмен зээл олгох шийдвэр гарсны дараа хэлсэн үгэндээ “Монгол Улсын ирээдүйн нөөц баялгаа үр дүнтэй захиран зарцуулах, экологийн тэнцвэрийг барих эсэхээс хамаарна” хэмээн онцолжээ.

Зээлийн эхний шилжүүлэг болох нэг сая ам.долларыг усны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, гадаргын ус нөөцлөх усан сангийн зураг төсөл, тооцоо судалгаа гаргуулах, дэд бүтцийг сайжруулах зэрэг ажилд зарцуулах бол үлдсэн 1.5 сая ам.доллараар томоохон хот суурингуудын суурь дэд бүтцийг өргөтгөх юм байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. munhnar eej munhnar eej

    0 0 Хариу бичих