ОХУ-д таван жил суралцсан мэргэжилтнийг магистрын зэрэгтэйд тооцно

ОХУ-д тав болон түүнээс дээш суралцан авсан мэргэжилтний зэрэг олгосныг гэрчлэх дээд боловсролын дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлдэг боллоо. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Боловсролын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн долдугаар зүйлийг үндэслэн ийнхүү дүйцүүлэх тушаал гаргасан байна. 
Мөн болзол хангасан иргэдийн хүсэлтийг судлан, магистрын зэрэгтэй дүйцүүлэх эсэх талаар лавлагаа гаргаж, нарийвчилсан бүртгэлд авч ажиллахыг холбогдох ажилтанд үүрэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hvseltee haana gargah ve

    0 0 Хариу бичих