"Чингисийн хүүхдүүд" УСК Берлинд гарчээ

ХБНГУ-ын Берлин хотноо Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Монголын кино үдэш” арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний үеэр тус улсын кино судлаач, шүүмжлэгчид найруулагч Д.Золбаярын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзэж сонирхож, санал сэтгэгдлээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Монголын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг тод томруунаар харуулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь “Оскар”-ын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөхөөр нэр дэвшиж байсан бүтээл юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)