Өнөөдөр болох зарим үйл явдал

08.40-12.00 цагт Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд багшийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлж буй туршлага, хамтын ажиллагааны талаар санал солилцох "Дээд боловсрол-Багшийн хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Бодлого – Зарчим Форум”-ын анхны хэлэлцүүлэг “ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвийн хүрээнд хэлэлцэгдэх гэж байна. Улс төрийн намын үндсэн үүргийн нэг нь улс төрийн шударга ЗАРЧИМ ТӨЛӨВШҮҮЛЖ, төрийн шинэлэг БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ нийгэмд түгээх билээ. 
Энэхүү чиг үүргийн хүрээнд Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөл, Бодлогын салбар хороод нь улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй цаг үеийн асуудлыг онцолж залуучуудын хамтаар ШИЙДЭЛ-ийг эрэлхийлэх цаашлаад олон нийтэд, бодлого тодорхойлогчдод хандсан уриалга, зөвлөмж гаргах зорилготойгоор зохион байгуулагдана. 

11.00 цагт Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны талаар мэдээлэл хийнэ. Дөрөвдүгээр сарын 30-нд буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдрийг тохиолдуулан уг аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулах юм.

11.30 цагт “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийнэ.

13.30-16.00 цагт "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн судалгааны танилцуулга, хэлэлцүүлэгт ирж мэдээ, сурвалжлага бэлтгэхийг байна. 

11.30 цагт “Д аминдэмийн туршилт хийгээд байна” гэсэн ташаа мэдээлэлд албан ёсны хариу тайлбар хийхээр “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны хэрэгжүүлэгч, Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж MHI байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа

11:00 цагт “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны хэвлэлийн бага хурал Монгол Ньюс-д болно.

Энэхүү аян нь хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг хүлээгч бүх талуудын хүүхдийг эерэг аргаар хүмүүжлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, зөв хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн санаачлагыг өрнүүлэх зорилготой юм.

2017 онд Олон Улсын байгууллагын гаргасан судалгаагаар судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг бөгөөд 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын, 4 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах, 5 хүүхэпд тутмын 3 нь сэтгэл санааны, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй хүчирхийлэл, дарамт, шахалт, халдлагад өртөж байна хэмээн гарчээ. Иймээс Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг олон нийт, эцэг эхчүүдэд түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгараад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ