Олон анхдагчийн эзэн “Газарчин” дээд сургууль

Cурах сургууль, эзэмших мэргэжлээ сонгоно гэдэг хүний амьдралын томоохон шийдвэрүүдийн нэг. Манай улсад 100 гаруй төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс анхдагч гэх олон тодотголоор ялгарах “Газарчин” дээд сургуулийг танилцуулж байна.

Тус сургууль нь 1995 онд аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ салбарын мэргэжилтэн бэлтгэсэн Монголын анхдагч хувийн сургууль юм. Монгол оронд аялал жуулчлалын салбар хөгжих нь улс орны эдийн засаг, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Тиймээс энэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлага байна гэдгийг тооцоолсны үндсэн дээр энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Өдгөө 40 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа тус сургуулийн хамт олон эрэлттэй байгаа шинэ тутам мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Үүний илрэлийг сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчний хангалтгүй байна гэдгийг судлан СӨБ-ийн багш бэлтгэж эхэлсэн анхны хувийн хэвшлийн сургууль гэдгээс нь харж болох юм.

Орон зайг үл хамаарах онлайн сургалт

Мэдээлэл технологи хөгжсөн энэ үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн, танхимын сургалтаар олгодог бүхий л хичээлийн хөтөлбөрөө онлайн хэлбэрт шилжүүлэн бакалавр, магистрын зэрэг олгох сургалтыг анхлан санаачилж, сургалтад нэвтрүүлжээ. Онлайн хэлбэрийн сургалт нь танхимын сургалттай ижил хугацаанд хичээллэх хэдий нь орон зайг үл хамааран суралцагчийн цаг завыг хэмнэн, сурах эрмэлзлийг гүйцэлдүүлдэг давуу талтай. Тус сургуулийн алсын зайны сургалтад арван жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй орноос олон, олон оюутан хамрагдан төгсгөжээ.

Сургалтын чанар төгсөгчдийн үнэлэмжээр хэмжигддэг

Оюутнуудынхаа онолын мэдлэгийг практикт хэрхэн уялдуулах тал дээр ихээхэн анхаарч сургуулийн хэмжээнд 20 гаруй лабораторийг байгуулсан бөгөөд улсын хэмжээнд ганцхан байдаг далд уурхайн лаборатори энд бий. Мөн оюутнуудыг суралцаж байх хугацаанд 3-4 удаа дадлагад гаргадаг. Ингэхдээ дадлагын баазыг өөрсдөө байгуулж, оюутнуудаа дадлагажуулдаг байна. Магистр, докторын ангид суралцагч оюутнуудтайгаа хамтран “Газарчин хужирт” рашаан сувилал, “Ойдов” “Уянга” жуулчны бааз, “Цэнгэг Орхон” цэвэр усны үйлдвэр “Жимс жимсгэн тарих” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж бакалаврын ангийн оюутнуудаа дээрх төслүүддээ дадлагажуулжээ.

БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар тус сургуулийг төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаг гэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь тухайн сургууль төгсөгчдийн чанараар нийгэм, зах зээл, ажил олгогчдийн эрэлт хэрэгцээнд хэрхэн нийцэж байгааг харуулж буй биз ээ.

БНХАУ, БНСУ, ОХУ-ын их, дээд сургуулиудтай “2х2” оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг

Тус сургуулийн сургалтын чанар нь АНУ-ын Бизнесийн сургуулийн ACBSP, Ази, номхон далайн чанарын сүлжээ байгууллагын APQN чанарын баталгаагаар баталгаажсан бөгөөд оюутнууддаа олон улсын жишигт нийцсэн боловсролыг олгохоор зорин ажиллаж байгаа аж.

Аливаа боловсролын байгууллагад сургалтын орчин, үйл ажиллагаа сайжруулах, өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгөх, туршлага судлахад хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тэгвэл “Газарчин” сургууль нь БНХАУ-ын “Ажил мэргэжлийн дээд сургууль”. “Аялал жуулчлалын дээд сургууль”, ОХУ-ын Эрхүү хотын “Политехникийн коллеж”, БНСУ-ын “Шиншидэй” их сургуулиудтай хамтын ажиллагаатай бөгөөд сургуульдаа “2х2” хөтөлбөр хэрэгжүүлэн эхний хоёр жил амжилттай сурсан оюутнуудыг суралцаж буй мэргэжлээс хамааран үлдсэн хугацаанд дээрх сургуулиудад солилцоогоор сургадаг байна.

ЭЕШ-ын дүнгээс хамаарч 100 хувь хүртэлх тэтгэлэг олгодог

Оюутнуудын идэвх санаачилга гаргах, амжилттай суралцах хөшүүрэг болдог хүчин зүйл нь сургуулийн зүгээс үзүүлэх дэмжлэг, урамшуулал, тэтгэмж байдаг. Тэгвэл “Газарчин” сургуулийн оюутан нь төрөөс үзүүлж буй бүхий л тэтгэлэг, тэтгэмжид хамрагдах боломжтойгоос гадна амжилттай суралцах, олон нийтийн ажилд үр бүтээлтэй оролцоход сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог бөгөөд элсэгчийн ЭЕШ-аас авсан оноог харгалзан сургалтын төлбөрөөс 100 хүртэлх хувиар чөлөөлдөг ажээ.

Зөв хандлага, эерэг бодолтой чадварлаг боловсон хүчнийг бид бэлтгэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)