Ц.Дамдинсүрэнгийн 110 жилийн ойд зориулсан олон улсын хурал эхэллээ

Төрийн гурван удаагийн шагналт, XX зууны манлай эрдэмтэн, Монгол Улсын ууган ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Академич Ц.Дамдинсүрэн ба Монголын нууц товчоо судлал” олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймагт өнөөдөр эхэллээ. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, "Дорнод" их сургууль хамтран зохион байгуулж байгаа энэхүү хуралд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор /Sc.D/, профессор С.Дулам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, сэтгүүлч Г.Аким, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, МУИС-ийн зөвлөх багш. /Sc.D/, профессор Г.Гантогтох, МУБИС-ийн хүндэт профессор, доктор /Ph.D/ Л.Маналжав, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, доктор/Ph.D/, профессор Д.Мөнх-Очир, Д.Баттогтох, Ц.Сүхбаатар тэргүүтэй манай улсын нэрт эрдэмтэн судлаачид болон ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрдэмтэн судлаачид оролцож байна.

Академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид өнөөдөр Дорнод аймгийн төв номын сангийн өмнөх их эрдэмтний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ногоо материалист торийн дуулал бичдэг дурак мон уу

    0 0 Хариу бичих