Уян хатан хөтөлбөрийн давуу тал - “Зохиомж” дээд сургууль

Монгол улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр дээд боловсролын 95 байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо гарчээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 5 хувиар буурсан гэсэн үг юм. Төрийн бус өмчийн сургуулиудын тоо буурсан үндсэн шалтгаан нь хичээлийн жилд үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотой. Дээд боловсрол эзэмшсэн хэдий ч мэргэжлээрээ ажиллаагүй, ажлын байртай болж чадаагүй төгсөгчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 1.9 пунктээр буурсан ч ажилгүйдлийн төвшин хэвээр байгаа зэрэг нь үнэндээ боловсролын салбарын бодлогоос илүүгээр их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Төгсөгчдийнхөө ажлын байрнаас илүүгээр элсэлтэндээ анхаардаг нь Монголын их, дээд боловсролын салбарыг шүүмжлэлийн бай болгож, олгож буй боловсролынх нь чанарт нөлөөлж байна гэхэд хилсдэхгүй.

“Зохиомж” дээд сургуулийн зорилго нь төгсөгчдөө ажлын байраар хангахад чиглэсэн байдаг.

Монгол Улсын гавьяат багш Д.Энхжин

Манай сургууль дөрвөн үндсэн чиглэлд бакалаврын 18 мэргэжлээр, магистрын 4 хөтөлбөрөөр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Гэсэн ч бид, жил бүр бүх мэргэжлээрээ элсэлт авдаггүй. Тухайлбал 2018 оны элсэн суралцагчид 2022 онд төгсөхөд нь хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил эрэлттэй байх вэ гэдгийг тооцож байж элсэлтээ зарладаг. Элсэгчид төдийгүй боловсролын байгууллага өөрөө цаг зав, зардал мөнгө зарцуулан байж, төгсөхөд ажлын байр нь ханасан, зах зээлд эрэлтгүй байгаа мэргэжлээр элсүүлэн суралцуулахгүй гэсэн “Зохиомж” дээд сургуулийн үндсэн бодлого, зарчим энд явж байгаа юм. Хэрэв хэрэгцээ шаардлага гарч тухайн мэргэжлийн эрэлт нэмэгдвэл бид тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз, багшлах бүрэлдэхүүн, туршлага бий.

“Зохиомж” дээд сургуулийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн тандалт судалгаанд суурилж элсэлтээ зарладаг онцлогтой аж. Жишээ нь тус сургууль өөрийн оюутныг мэргэжлийн байгууллагад дадлагажуулахдаа зүгээр нэг дадлага хийлгээд орхих биш, тухайн байгууллагын хүний нөөц хариуцсан албатай хамтран тандалт судалгаа авч, дүнд шинжилгээ хийснээр элсэлт төдийгүй сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөөндөө ч ажил олгогчийн санал зөвлөмжийг тусгаж өгдөг. Ингэснээрээ төгсөгчдөө ажлын байртай болгох нөхцөлийг урьдчилан тооцоолох нөхцөл, суурь тавигддаг аж. 

Үүгээр зогсохгүй “Зохиомж” дээд сургуулийн хувьд дотоодын хяналт шалгалт үнэлгээний нэгж нь бүх оюутнуудын сургалтын явцад мониторинг хийх, Монгол Улсын магадлан итгэмжлэх байгууллагуудаар хөндлөнгийн итгэмжлэл хийлгэх, олон улсын байгууллагуудын дэлхийн стандартад нийцэхүйц шалгалтуудад оюутнаа хамруулж үнэлгээ хийлгэх замаар хөтөлбөрөө тасралтгүй сайжруулж ажилладаг байна.

“Боловсрол нь тасралтгүй хөгжих процесс. Арван жилийн өмнө байсан ухагдахуун өөр болж байгааг бид дагаж хөгжих ёстой. Тэр дагуу сургууль, багш нар, сургалтын хөтөлбөр ч байнга хөгжинө. Сургалтын хөтөлбөрийг сайжруулахдаа хөндлөнгийн үнэлгээ, олон улсын байгууллага, ажил олгогчдын санал дүгнэлтэд суурилж байгаа нь бидний ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлж, төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдсан байх баталгаа болж, сургуулийн эрхэм зорилготой нийцдэг” гэсэн нь “Зохиомж” дээд сургуулийн чанартай боловсрол эзэмшүүлж, олон жил нэр хүндтэй үйл ажиллагаа явуулж буйн нууц бизээ. 

Хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны эрэлт өөрчлөгдөхийн зэрэгцээ ажил олгогч нарын шаардлага ч цаг үеэ даган өөрчлөгддөг. Жишээ нь хэдэн жилийн өмнө төгсгөгчдөөс мэргэжлийн чадвар илүү шаардаж байсан бол өнөөдөр ажил олгогчид мэргэжилтний хандлага, төлөвшлийг харж сонгох болжээ. Өнөөдөр ажил олгогч нар ажилд авахдаа, тухайн ажлын байрны соёлыг баримтлан, нэр хүндтэйгээр албаа хаших ёс суртахууны хүмүүжил, албан байгууллагын эрхэм зорилгыг ойлгон хүндэтгэж, байгууллагаа хөгжүүлэхийн төлөө өөрийгөө дайчлан ажиллах сэтгэл, итгэл, хандлага нь байна уу гэдэг дээр нэлээн анхаарч, тэр талаар нь суралцагчдаа хөгжүүлж өгөөч гэсэн санал тавих болсон” гэдгийг Д.Энхжин багш онцолж байлаа.

“Үүнтэй уялдуулаад бид сургалтын менежментэд зарим дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлж байна. Мэдээж улсын, хувийн бүх сургуулиуд Монгол Улсад мөрдөгддөг стандарт, дүрэм журмыг баримтална. Гагцхүү сургалтын үйл ажиллагаанд яаж менежмент хийх вэ, хичээлийг хэрхэн удирдан явуулах вэ, багш нар заах ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг+чадвар+бүтээл гэсэн загварыг хэрхэн хадгалах вэ гэдэгт шинэлэг арга барилуудыг нэвтрүүлж чадаж байгаа нь боловсролын зах зээлд удаан оршин тогтнох үндэс, төгсөгчдийн нэр хүнд, сургуулийн нэр хүндэд эерэгээр нөлөөлдөг”.

Манай төгсөгчид ямар мэргэжлээр төгссөн байх нь хамаагүй тэр хүн XXI зууны дэлхийн иргэн, Монгол Улсын иргэн. Хүнээс олон талын чадвар шаардсан цаг үе, тиймдээ ч оюутнуудаа олон талаас нь хөгжүүлье, баг хамт олноороо хамтран сурч хөдөлмөрлөж, хийж бүтээх оролцоог дэмжье, тэднийгээ мэдрэмжтэй, зөв үзэл бодолтой, өөрийгөө зөв ойлгуулахын зэрэгцээ бусдыг ойлгож хүндэлж, амжилттай харилцаж чаддаг бие хүн болгоё гэж зорьж буй нь “Зохиомж” дээд сургуулийн явуулж буй хөтөлбөр, мэргэжлүүдэд шингэсэн ойлголт юм. 

Гагцхүү сургалтын үйл ажиллагаанд яаж менежмент хийх вэ, хичээлийг хэрхэн удирдан явуулах вэ, багш нар заах ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг+чадвар+бүтээл гэсэн загварыг хэрхэн хадгалах вэ гэдэгт шинэлэг арга барилуудыг нэвтрүүлж чадаж байгаа нь боловсролын зах зээлд удаан оршин тогтнох үндэс

Хувийн их, дээд сургууль гэсэн ойлголт манайд хэдий 20 гаруйхан жилийн өмнө үүссэн ч богино хугацаанд чамлахааргүй амжилт гаргаж буй бизнесийн салбар болсон. Зарим талаараа хувийн сургуулиудын хөгжил улсын сургуулиуддаа үлгэрлэх нь ч бий. Боловсролын тэнцвэртэй хөгжих, өрсөлдөх нөхцөлийг хувийн өмчийн сургуулиуд бүрдүүлж байна. Хөгжил нь шинийг сэдэж, стратеги, сургалтын орчин, хөтөлбөр, багш бүх зүйлээрээ бусдаас илүү байж энэ зах зээлд амжилттай оршин байхын төлөөх хөдөлмөр. Ийм нөхцөлийг гаргаж өгч буйгаараа хувийн сургуулиудын ач холбогдлыг чамлахааргүй. Тэдний нэг болж түүчээлэн яваа “Зохиомж” дээд сургууль нь хөтөлбөрийнхөө уян хатан зөв бодлого, мэргэжил хоорондын уялдаа холбоогоороо бусдаасаа ялгардаг. 

“Зохиомж” дээд сургууль 2 жилийн өмнө дэргэдээ “ТОП” хэмээх МСҮТ байгуулжээ. “ТОП” МСҮТ-д IX анги төгссөн хүүхэд элсүүлж ахлах ангийн хичээлийн хөтөлбөр судлахын зэрэгцээ давхар мэргэжил эзэмшин төгсдөг байна. Эндмедиа технологийн эрин үеийн шинэ мэргэжилтнүүдийг буюу хэвлэлийн, орчны болон хувцасны дизайнер, гоо засал-нүүр хувиргалт, дуу дүрс бичлэгийн оператор, гэрлийн техникч, хүний нөөцийн ажилтан, төгөлдөр хуурч мэргэжлээр суралцуулж төгсгөн, шууд ажил эрхлэх чадварыг бүрэн эзэмшүүлдэг. 

Монгол Улсын дээд боловсролд хувь нэмэр оруулж, эерэг хандлага, зөв менежмент, тогтвортой байдлаараа нэр хүндтэй оршин тогтнож буй“Бид шинэ үеийн түүхийг бичнэ” гэсэн уриатай “Зохиомж” дээд сургуулийн нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт оруулж буй шинэлэг, уян хатан бодлогоос суралцах зүйл цөөнгүй.

"Зохиомж" дээд сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж албан ёсны хаягаар орно уу. 

Тус сургуулийн шинэлэг үйл ажиллагаа, мэдээллүүдийг авахыг хүсвэл ЭНД дарж фэйсбүүк хуудсанд нь зочлоорой. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ