Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ

Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэх мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ. Тус газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг одоо хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломж байхгүй" гэлээ. Тэрээр -Энэ хэргийн захиалагч нь хэн юм бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад -Энэ талаар мэдээлэл өгөх боломж байхгүй. Одоо хянаж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломж байхгүй хэмээн хариуллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)