ЗӨВЛӨГӨӨ: Хүнсний ногоо тарих

Та өөрийн хашаандаа хүнсний ногоо тариалах талаар бодож байсан уу. Тийм бол энэ бодлоо хэрэгжүүлэхэд тань тусалъя. Хамгийн гайхалтай нь та өөрийн тарьсан ногоог хэрхэн ургаж байгааг харан, түүнийгээ усалж арчлах зэргээр өдөр тутмын амьдралын хэмнэлээ идэвхтэй болгох болно. Намар нь ургацаа хураан хөршүүддээ түгээж, хэрэглээнээс  илүү гарсныг нь борлуулан багахан хэмжээний ашиг олоход л сэтгэл хангалуун байдлыг мэдэрч чадна. Ингэж өөрийн хүнсний ногооны аж ахуйгаа эхлүүлсэн жишээ цөөнгүй. Ингээд хүнсний ногооны бизнес эрхлэхээр зорьж байгаа иргэдэд зориулан дараахь зөвлөмжийг хүргэж байна

Хүнсний ногооны аж ахуйг өөрийн сонирхлын хүрээнд эсвэл бизнесийн зорилгоор хийж болно. Тэгэхээр танд бага зэрэг ашиглаагүй газар байхад л өөрийн гэр бүлийн хэрэгцээнд эсвэл өрхийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ногоо тариалж болох юм. Таны зорилго ямар ч байсан юуны өмнө таны ногоогоо үндэслүүлэх, хөрсөө боловсруулах ажлаас эхлэх болно.

Эхлээд мэдээж аж ахуй эрхлэх бага хэмжээний газар хэрэгтэй. Газрынхаа нэг хэсгийг худалдаалах зориулалтай хүнсний ногоо ургуулах хэсэг болгон ангилаарай. Дараагийн алхам бол тоног төхөөрөмж болох трактор, газар хагалагч, боловсруулагч, ургамал тариалагч, анжис зэрэг ажлын шаардлагатай хэрэгслүүдийг зээлээр, бэлнээр эсвэл лизингээр худалдан авах хэрэгтэй. Аль болох үнийн хамгийн бага саналаар хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг авах нь зөв. Гэхдээ зөвхөн хэрэгцээт тоног төхөөрөмжиндөө мөнгө зарцуулаарай. Зарим тохиолдолд эхэн үедээ хэрэглэхээргүй тоног төхөөрөмжинд багагүй мөнгө зарцуулсан байдаг.

Хүнсний ногооны үрслэгээ, үрийг сонгох

Лууван, ногоон сонгино, вандуй, төмс, улаан лооль, байцаа, брокли, хулуу зэрэг бидний өргөн хэрэглэдэг ногоонуудын алийг нь ч та сонгон тариалж болно. Гэхдээ үрээ сонгохоосоо өмнө дараах зөвлөмжийг заавал уншаарай.

Цаг агаар: Таны байгаа газрын цаг агаар ургамал ургахад хэр нөлөөлөх вэ? Зарим үрүүд хүйтэн тэсвэртэй байхад зарим нь тэсвэр муутай байдаг. Цаг агаарын өөрчлөлт, улирлаас хамааран ургац хураах цагийг тооцоолон үндэслүүлдэг гэдгийг санаарай. 
Ажиллах хүч болон боломжит цаг: Зарим ургамлын хувьд ажиллах хүч их шаарддаг, арчилгаа ихтэй байдаг. Тариалах ногоогоо сонгохоосоо өмнө мөн олон талын ач холбогдол, давуу тал, эрэлт хэрэгцээг нь бодолцож үзэх хэрэгтэй. Мөн арчилгааны ажилд зарцуулах цаг, хадгалах нөөшлөх боломжтой эсэхийг тодорхойлон шийдээрэй. Тухайлбал, ургацаа аваад богино хугацаанд борлуулах боломжгүй гэж үзвэл хурдан мууддаг ногоо болох апрагус, эрдэнэшиш, вандуй, болон зарим сортын төмс, сонгиноос татгалзах хэрэгтэй.
Техник болон тоног төхөөрөмжийн мэдлэгтэй байх: Зарим ургамалыг ургуулах явцад тусгай арга ашиглах шаардлага зайлшгүй тохиолддог. Түүнчлэн танд туршлага мэдлэг зайлшгүй хэрэгтэй болох ба бусад хүмүүсээс суралцах талаар бодолцох хэрэгтэй. Мөн зарим ургамал тусгай тоног төхөөрөмж ашиглаж ургуулах шаардлага гардаг. Иймд ямар ногоог ургуулахад ямар арга технологи, аргачлал, арчилгаа, тоног төхөөрөмж хэрэгтэйг сайтар судлаарай.
Зах зээлийн сонирхол: Таны бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдаж авах болов уу? Таны зорилтод зах зээл хаана байна вэ? Хүнсний ногооны хувьд бол аль болох зах зээлтэйгээ ойрхон байралах нь сайн. Жижиг тариалангийн талбайн хувьд зам дагуух жижиглэнгийн хүнсний ногоон дэлгүүрт борлуултаа явуулахад боломжтой байрлалтай байвал зүгээр юм.

Улаан лууван - Лууван улаан, ягаан, цагаан төрөл байдаг бөгөөд хэдэн мянган жилийн өмнө Европт анх үүссэн. Лууван нь фолийн хүчил, магни, кальцаар баялаг тул төрөл бүрийн салат хийхэд тохиромжтой байдаг. Лууванг хөрсний хүчиллэг 6-7 байхад тарина. Үрийг хэт гүн биш өнгөн хөрсөнд хооронд нь 2.5 см зайтайгаар суулгана. Лууван ургахдаа хурдан тул хэдэн долоо хоногийн дараа бэлэн болдог. Хэт их удвал амархан муудна.

Хулуу - Өргөст хэмх шиг хэлбэртэй шар, ногоон өнгөтэй энэ ногоо нь илчлэг багатай бөгөөд кали, фоли хүчил их агуулдаг байна. Хулууг чанаж, шарж, жигнэж болдог. Хоорондоо 60 см зайтай 30 см гүн нүх ухаад хулууны үрнээс хэд хэдийг хийнэ. Суулгацаа хэд хоноод сайн услахад хэдэн долоо хоногийн дараа суулгац соёолж эхэлдэг. Сарын дараа суулгацаа хураахад бэлтгэнэ.

Манжин - Газар дундын тэнгисээс гаралтай уг ногоо нь махлаг үндэстэй тул дангаар нь эсвэл чанаж салатанд хийж болно. Манжинд байдаг хамгийн шим тэжээлт бодис болох бетейн нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Манжингийн үрийг тасалгааны температурт усанд нэг өдөр байлгаж цэвэрлээд 90 см гүн, хоорондоо 5 см зайтай нүх ухаж чулууг түүгээд үрээ суулгана. Суулгасны дараа өдөрт 2 удаа тогтмол усалж өгнө.

Лууван - Лууван нь А витаминаар баялаг тул хүний өсөлтөнд сайнаар нөлөөлдөг гэдэг. Эрүүл хүнсний нэгд тооцогддог лууванг жигнэж бялуу хийхэд ч хэрэглэж болдог. Хоорондоо 3-5 см зайтай 2.5 см гүн нүхэнд үрээ нэг нэгээр нь суулгана. Хөрс нь байнга чийглэг байх ёстой бөгөөд соёолж эхлэхээс нь өмнө бага ээрэг услах хэрэгтэйг санаарай.

Бууцай - Төмөр, кальциар баялаг уг ногоон навчыг дангаар нь идсэн ч болох бөгөөд салат, пиццанд хачир болгон хэрэглэх нь түгээмэл байдаг. Хөрсөө бордсоны дараа 5 см зайтай 2.5 дээш гүнтэй нүхэнд үрээ суулгана. Эхний сард суулгацыг тогтмол арчилж, усалж байх шаардлагатай.

Чинжүү - Чинжүү нь фоли, манганаар баялаг тул будаа, мах, салат зэрэгт ашиглах тохиромжтой. Чинжүүг эрүүл ургуулахын тулд магниар баялаг бордоогоор хөрсөө бордох хэрэгтэй. Чинжүү дулаан хөрсөнд сайн ургадаг тул тогтмол усалж байх хэрэгтэй бөгөөд үгүй бол ургац хураах үед гашуун амттай болох талтай.

Сонгино - Фоли болон витамин С-ээр баялаг уг ногоо нь бүх төрлийн хоол, шөл, салатанд амт оруулагч гол орц нь болдог. Үрийг сайтар цэвэрлээд 30 см гүн нүхэнд суулгана. Үрийг хортон шавьжаас хамгаалахын тулд шавьж устгагч цацах бөгөөд хөрсийг долоо хоног бүр 2.5 см гүн усалж өгөх хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)