Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд нүүхэд бэлэн болжээ

Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон. Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон байна. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг сугалаагаар тодруулан, нийслэлээс олгосон нүүлгэлтийн зардлыг нь хүлээлгэн өгчээ.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү ажлыг дэмжин хүндэтгэлтэй хандаж, зөвшөөрсөн бүс рүү нүүж байгаа иргэддээ талархаж байна” гээд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд худаг ус гаргах, гэрэл, цахилгаан тавих гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг онцлон танилцуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БЗД ийн Гачууртын суурьшлын бүсээс малыг гаргаачээ. Засмал зам дээр бэлчиж байдаг болсон

    1 0 Хариу бичих