Герман хөлбөмбөгийн "Евро-2024" -ийг зохион байгуулах санал гаргав

Германы Хөлбөмбөгийн холбоо албан ёсоор, 2024 оны Европын Хөлбөмбөгийн  аварга шалгаруулах тэмцээнийг явуулах бүх шаардлагатай бичиг баримт, өргөдлөө Европын Хөлбөмбөгийн холбоодын эвсэлд (UЕFА) хүргүүлжээ.

UЕFА-гийн хэвлэлийн албаны  мэдээгээр, дөрөвдүгээр сарын 24-нд  Германы Хөлбөмбөгийн холбоо DFB-ийн ерөнхийлөгч Райнхард Гриндель уг баримтуудыг UЕFА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Теодор Теодоридист гардуулсан байна. "Евро-2024" тэмцээнийг Европын төвд  явуулах нь оролцогч бүх орнуудын хөгжөөн дэмжигчдийн том дэмжлэг авах  боломж юм гэдгийг Гриндель мэдэгджээ.

"Евро-2024" тэмцээнийг зохион байгуулах орныг UЕFА-гийн Гүйцэтгэх хорооны хуралдаанаар ирэх есдүгээр сард тодруулах юм. Үүний өмнө уг тэмцээнийг явуулах өргөдлөө мөн Турк гарган өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)