Юпп Хайнкес: “Реал”-ын оруулсан хоёр гоолыг хоёуланг нь бид өөрсдөө бэлэглэчихсэн

“Бавари” багийн дасгалжуулагч Юпп Хайнкес тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр “Бид алдаа гаргаж, “Реал”-д хоёр гоол бэлэглэчихлээ. Харин өөрсдөө үүсгэсэн боломжуудаа ашиглаж чадсангүй. Гоол хийж чадсангүй. Роббен, Боатенг гоол оруулах бүрэн боломжоо алдсаны дараа, завсарлагын өмнө тэнэг алдаа гаргаж гоол алдсан нь үнэхээр хэцүү байлаа. Ер нь тэдний оруулсан хоёр гоолыг хоёуланг нь бид өөрсдөө бэлэглэчихсэн.

Гэхдээ оруулж л чадаагүй болохоос бид 90 минутын турш олон боломж үүсгэж, давгүй тоглосон. Бидний өмнө дахиад 90 минут байгаа” хэмээн өгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)