Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт Дэлхийн Оюуны өмчийн өдөр тохиож байна. Энэ өдөр оюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ын шинэ номын сангийн 502 тоотод болно. Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм. Уг системийн нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Дэд захирал Ёошиюуки Такаги оролцоно. 

09:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Оюуны өмч, Инноваци-Хөгжлийн үндэс” сэдэвт форум Төрийн ордны Их танхимд эхэлнэ.

10:00 цагт “Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн менежмент” үндэсний семинар МУИС-ийн шинэ номын сангийн 502 тоотод  эхэлнэ.

09:00 цагт Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан их, дээд сургуулиудын өргөн төлөөллийг хамруулан “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвээр сургалт зохион байгуулах гэж байна. Уг сургалт 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 603 тоотод болно.

Монголын дээд боловсрол олгох сургалтын чанарыг шинэ түвшинд гаргах, улмаар бүс нутгийн дээд боловсролын нэр хүнд болон ижилсэхүйц байдлыг сайжруулах зорилготой уг сургалтыг чанарын дотоод баталгаажуулалтаар мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтын хөтөлбөрийн мэргэжилтэн Микаела Мартин хамтран удирдана.

10:30 цагт Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт МИАТ ХК-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт "Ачлалт хүүхдүү"д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын шинэ байрныхаа нээлтийг хийнэ. Тус төв 2015 оноос түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сайн санаат хувь хүмүүс байгууллагын дэмжлэгтэйгээр өөрийн гэсэн байртай болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ