“Аваргуудын лиг”: “Реал” “Бавари”-г талбайд нь хожлоо

“Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан Германы “Бавари”, Испанийн “Реал”багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Мюнхений “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж 2-1 харьцаатай зочин багийн давамгайллаар өндөрлөлөө. Талбайн эздээс Ж.Киммих 28 дахь минутад гоол оруулан тэргүүлж эхэлсэн ч нэгдүгээр үеийн цаг дуусахаас нэг минутын өмнө Марсело тоог тэнцүүлж, хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Асенсио хожлын гоолыг оруулав.

Уг нь Германы баг тоглолтын турш давамгайлж, талбайн бүх хэсэгт ноёлж байсан. Гэсэн ч гоол оруулах тал дээр "Реал" илүү азтай байв. "Реал"-ын тоглогчид 39 хувьтай бөмбөг эзэмшсэн хэрнээ ялалт байгуулж чадсан юм. 

Бавари Герман – Реал Мадрид Испани 1:2 (1:1, 0:1)

Дөрөвдүгээр сарын 25, «Альянц-Арена»

Гоол: 1:0 – 28 Киммих, 1:1 – 44 Марсело, 1:2 – 57 Асенсио.

"Бавари" – Ульрайх, Киммих, Боатенг (Зюле, 34), Хуммельс, Рафинья, Мартинес (Толиссо, 75), Роббен (Алькантара, 8), Мюллер, Хамес, Рибери, Левандовски.

"Реал" Мадрид – Навас, Карвахаль (Бензема, 67), Варан, Рамос, Марсело, Каземиро (Ковачич, 83), Васкес, Модрич, Кроос, Иско (Асенсио, 46), Роналду.

Шар хуудас:

Рибери (52), Каземиро (78), Алькантара (89).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)