Сирийн арми зэвсэглэлдээ С-300 пуужин эсэргүүцэгч нэмсэн гэв

Сирийн арми зэвсэглэлээ агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем бүхий С-300 зөөгч пуужингаар нэмэгдүүлжээ. ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн уг системийг сарын өмнө суурилуулсан гэж Сириэс Москвад суух Элчин сайд Рияд Хаддад “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагдаа ингэж мэдэгдсэн байна. “Зенитийн пуужингийн комплексуудыг сарын өмнө ажиллагаанд оруулсан” гэж тэрээр хэлжээ.

“Интерфакс” агентлаг энэ мэдээллийг баталгаажуулах үүднээс Батлан хамгаалахын өөр нэг эх сурвалжаас лавлахад дээрх мэдээллийг үгүйсгэсэн аж.   

Мэдээлэл ийнхүү баталгаажаагүй боловч зенитийн пуужингийн систем ”С-300”-г Сирийн зэвсэглэлд нийлүүлэх асуудал бараг шийдэгдсэн гэсэн мэдээлэл тодорхой хүрээнд гараад байгаа юм.

АНУ, Франц, Британийн нисэх хүчин Сирид пуужингийн цохилт өгсний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “Сирид орчин үеийн зэвсэг нийлэхгүй байх ёстой гэсэн ёсзүйн үүргээ бид цаашид баримтлах шаардлагагүй боллоо” гэж мэдэгдсэн юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)