Энэтхэгийн олон сая дагагчтай гуру хүчингийн хэрэгт буруутгагдлаа

Энэтхэгийн гуру, дэлхий даяар хэдэн сая дагагчтай Ашарам Бапу хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Тэрээр 2013 онд 16 настай охиныг өөрийн номын өргөөндөө хүчирхийлснийг Жодхпур хотын Шүүх өчигдөр тогтоосон байна. Гуру хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, Дээд шүүхэд давж заалдах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Энэ жил 77 настай Ашарам Бапу дэлхий даяар 400 гаруй номын өргөөтэй бөгөөд хүмүүсийг йогт сургадаг байжээ. Түүнийг энэ удаагийнхаас гадна Гужарат мужид бас нэг хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа гэдгийг энэ талаар мэдээлсэн ВВС агентлагийн мэдээлэлд дурджээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Өвчтэй амьтан өөрийгөө сургахгүй байж яаж хүн сургадагийн бэ муу гаж новш

    0 0 Хариу бичих
  2. залуу байх гэж бас залуучууд руу, бага охид руу шунаад. тэгснээр залуужихгүй, балиар муухай юм юманд хар шунал ихтэй байна л гэсэн үг. гаж шуналт. манайд гаж баяр мянганбаяр гэсэн юмнууд бий бий. дээр нь бас хүн унтуулж байгаад хардаг гаж 4 залуу яригдаад байлуу? унтуулж байгаад, нууцаар харах бүгд гажиг ангилалд ордог юм билээ. Гаж донтой.

    1 0 Хариу бичих
  3. өөрийн өчүүхэн чивэлт хүслээ дарж чадахгүй байж бусдад юу сурганаа?

    1 0 Хариу бичих