Д.Трамп Э.Макрон нар Ираны цөмийн асуудлаар шинэ гэрээ байгуулна

АНУ-д айлчилж буй Францын ерөнхийлөгч Э.Макрон Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцжээ. Хоёр тал Ираны цөмийн асуудлаар “Шинэ гэрээ” байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Э.Макрон Цагаан ордонд болсон хэвлэлийн нэгдсэн бага хуралд хэлэхдээ "Ираны цөмийн хэлэлцээрийн хувьд Д.Трампаас өөр байр суурьтай байгаа. Ираны цөмийн хэлэлцээрийг хүчингүй болгохыг би хүсэхгүй. Энэ хэлэлцээр хэдий бүрэн төгс биш ч гэлээ ядаж 2025 он хүртэл Ираны цөмийн хүчнийг хянах боломжтой юм" гэжээ. Харин Д.Трамп АНУ, Франц хоёр тал Ираны цөмийн асуудлаар хүчтэй арга хэмжээ авахыг хүсч байна. АНУ, Франц хоёр улс удахгүй холбогдох гэрээг байгуулах болно гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)