“Хувирал” тууж тайзнаа амилна

Модерн уран зохиолын тулгын чулуудын нэг, хүний оршихуйг нэн цочир, өвөрмөц байдлаар задлан шинжилсэн Франц Кафкагийн "Хувирал" туужийг монгол уран бүтээлчид театрчилсан бүтээл болгожээ. “Бид театрт хайртай” төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж буй “Сартай уншлага” энэ сарын 28-нд“Black box” театрт болох ажээ. “Сартай уншлага”-аар Франц Кафкагийн ХУВИРАЛ туужийг морин хийлийн аялгуу, модерн бүжиг зэрэгтэй хослуулан театрчилсан уншлага хэлбэрээр олонд хүргэх юм. 

Хувирал туужийг орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулгаар, жүжигчин Я.Билгүүнсар амилуулах бөгөөд тасалбарыг “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” ном дагалдах юм байна. Тоглолтын төгсгөлд орчуулагч Ж.Тэгшзаяа Франц Кафкагийн уран бүтээлийн ертөнцийн талаар ярилцлага хийх ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)