Хөшигийн хөндийд туршилтын нислэг үйлджээ

Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх буудалд  ирэх наймдугаар сард эхний онгоц буулт хийнэ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Хөшигийн хөндий орчимд туршилтын нислэг хийжээ. МИАТ ХК-ийн Ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан даргатай В737 онгоц өнөөдөр Хөшигийн хөндий орчимд дөрвөн цагийн турш нислэг үйлдсэн байна.

Энэхүү туршилтын нислэгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг үзэж танилцжээ. Хөшигийн хөндий орчимд ийм туршилтын нислэгийг өнгөрсөн намар мөн үйлдсэн юм байна. Одоогоор Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудалд буулт хийх боломжгүй байгаа бөгөөд учир нь аэродром нь хараахан гэрчилгээ аваагүй байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Aerportiin passenger terminaliin barilga arai l jijig yumaa, ontsgui sanagdlaa

    2 0 Хариу бичих
  2. Нээх муухай урлаггүй улаан хаягаа сольж болдгүйм байхдаа бодуул мнайхны толгой мэдэж хийсэн ганц юм нь байхда гутаахыма

    0 0 Хариу бичих