“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов

“Ногоон говь хөгжил” сан байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлого, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” үйлдвэрийн газар, “Ногоон хэрэм” санг нэгтгэн “Ногоон говь хөгжил” сан болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)