АТГ-аас шалгаж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ

АТГ-аас нийт есөн холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой найман эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.Тухайлбал,

БСШУСЯ-ны Санхүү-эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай нь тус албаа хашиж байхдаа тусгай дансанд хуримтлагдсан 142.840.287 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан гэх

Нийслэлийн бүртгэлийн газрын албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийж эд хөрөнгө эзэмших эрхэнд халдсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэг шалгаж байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулахад мөрдөн шалгах ажлын ачаалал 4 дахин өссөн үзүүлэлттэй байгааг тус газраас мэдээллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Bugdeeree iim ih idej uugiin don tuschihsan uym uu,esvel ajil hiij bgaa zarim negnee helmegduuleed bna uu.shudarga hun uldsen uym uu

    0 0 Хариу бичих
  2. Ганцэцэгийн өмссөн зүүсэн эдлэл нь харваас авилгачин.

    0 0 Хариу бичих
  3. Энэ авгай чинь мангас шиг л хүн дээ. Хууль, хяналтын байгууллага байдаг юм гэдгийг мэдэж дээ.

    0 1 Хариу бичих
  4. Ганцэцэг гэдэг чинь алдартай луйварчин хүн. АТГ сайн ажиллаж байна. Сургуулийн хөрөнгө идэхээс гадна хувь хүмүүсийг гадаадад сургуульд явуулж өгнө гэж баахан мөнгө луйвардсан хүн. Одоо шорондоо орох цаг нь болсон шүү.

    1 0 Хариу бичих
  5. hi

    0 0 Хариу бичих