Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр  “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.

Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүний нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ингэж утаанаас салахгүй ээ ингэж утаагүй болно гэж юу байхав дээ. бүгдийг нь орон сууцжууулаааачэээ

    0 0 Хариу бичих
  2. Зиа энэ удаад утаанаасаа сална гэж нилээн найдаад л байна шүү

    0 0 Хариу бичих
  3. utaanaas salah zuv zam

    0 0 Хариу бичих
  4. OLON ASUUDLIIG SHIIDWERLEJ BAIGAA YUM BAINA. ZAXAASAA YUM XIIJ L BAIGAA YUM BAINA.

    0 0 Хариу бичих