"Соёлын үйлдвэрлэл" дэд хөтөлбөрийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж "Соёлын үйлдвэрлэл" дэд хөтөлбөрийг баталжээ. Энэхүү дэд хөтөлбөрт зохиогчийн эрхийг хамгаалж, кластерын зарчимд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын бичиг баримтууд багтсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний соёл уламжлал, монгол хүний оюуны бүтээлийг инноваци, зохиогчийн эрхэд тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар монгол соёлын нөлөөг дэлхий нийтэд сурталчлан таниулахад оршино гэж тодорхойлсон аж. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билэг, оюуны өмчийг дээдлэх, уламжлалт ёс заншил, соёлын өв, байгалийн унаган төрхийг хамгаалах, дэвшилтэт техник технологи, инновацид суурилах, нийгэм, соёл, эдийн засгийн үр ашигтай байх, төр, хувийн хэвшлийн түншлэл, олон нийтийн оролцоог хангасан байх, нэмүү өртөг шингэсэн, кластерийн тогтолцоонд суурилсан байх зарчмуудыг баримтлахаар тусгажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Soeliig uildvereldeggui yum aa huuhduudee! Soeliig ard irgeddee tugeen ,delgeruuldeg yum. Iimd ”soel tugeeh” ded hotolbor gej yaagaad bolohgui yu baina!.Soeliin uildver gegchiig haanahiin yamar geech ulsad baiguulsan bolj baina aa???

    0 0 Хариу бичих
    • Tantai sanal neg baina. Orchin ueiin setguulchid bol "ayalguut saihan mongol hel"-iig mohoogchid bolson yum baina. Deerh sedviin garchgiig haraad ooriin erhgui haramsah ch shig,gomdoh ch shig bolloo. Daanch dee ingetlee oyunii hoosrold orno gej bas baidag aa

      0 0
    • Tantai sanal neg baina. Orchin ueiin setguulchid bol "ayalguut saihan mongol hel"-iig mohoogchid bolson yum baina. Deerh sedviin garchgiig haraad ooriin erhgui haramsah ch shig,gomdoh ch shig bolloo. Daanch dee ingetlee oyunii hoosrold orno gej bas baidag aa

      0 0