Том Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдуулах тасагт эмчлүүлж эхэлсэн тухай CNN телевиз мэдээлэв.

Цусанд нь халдвар орсон сепсис  өвчний гол шалтгаан болсон байна. Бушийн гэр бүлийнхний төлөөлөгч хэлснээр түүний эрүүл мэндийн талаар мэдээлэл гарангуут мэдээлж байхаа мэдэгджээ.

Том Жорж Бушийн биеийн байдал нь түүний эхнэр Барбара Буш нас барсны дараа эрс муудсан байна. Барбара Буш 92 насандаа дөрөвдүгээр сарын 18-нд таалал төгсчээ. Бамбай булчирхайд нөлөөлөн тиреоидын гормоны  хордлого үүсгэдэг Грейвсийн гэх өвчнөөр тэргүүн  хатагтай нас барсан байв.

Том гэгдэх Жорж Буш нь АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч бөгөөд улс орноо 1989 - 1993 онд удирдаж иржээ. Одоо тэрбээр 93 настай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хаван цулцан ихтэй байна шүү

    0 0 Хариу бичих