XIX зуунд төрсөн сүүлчийн хүн нас барлаа

Манай гаригийн хамгийн өндөр настай хүн, Наби Тажима 117 нгасандаа тэнгэрт хальжээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хэвтэж байсан эмнэлэгтээ амьсгал хураасан байна.

Наби Тажима нь 1900 оны наймдугаар сарын 4-нд төрсөн юм байна. Түүний нас барснаар манай гаригийн хамгийн өндөр настай хүн гэсэн тодотгол өөр нэг япон эмэгтэй болох 116 настай Тие Миякод шилжиж байгаа талаар “Фокс Ньюс” мэдээллээ.

Манай гаригийн хамгийн өндөр настай хүн гэж тооцогдож байсан эр энэ сарын эхээр Чилийн Сан-Хосе-де-Марикина хотноо 121 настайдаа амьсгал хураасан. Гэхдээ түүний насыг баталгаатай биш гэж үздэг байсан юм.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 19-р зуунаас өнөөг хүртэл амьдарч байсан сүүлчийн хүн гэвэл илүү дээр байж мэдэх юм.

    1 0 Хариу бичих
  2. Мэдээний гарчигийг ээ. Ичмээр юм бэ. Бүхэл бүтэн нэг зуунд ганцхан хүн төрсөн юмуу гэмээр... 19-р зуунд төрсөн сүүлчийн хүн нтр гээч.

    4 1 Хариу бичих
    • Бүтэн зуунд ганцхан хүн төрсөн юм байна гэж ойлгож байвал чи өөрөө мал байна.

      0 0