Хортон шавьжтай тэмцэхэд цөмийн цацраг идэвхит туяа ашиглана

"Werobotics" ашгийн бус байгууллага нь НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хамтран хортон шавьжтай тэмцэх шинэ арга технологи боловсруулжээ. Технологийн давуу тал нь тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон нисгэгчгүй онгоц буюу дрон ашиглан хортон шавьж ихээр тархсан газруудаар явж, цөмийн цацраг туяагаар шардагт оршдог байна. Энэхүү туяа нь жишээлбэл, эр шумуулыг үр тогтоох чадваргүй болгодог учир тодорхой хугацааны дараа шумуулын тоо аяндаа буурдаг ажээ.

Шинэ технологи нь хүн ам сийрэг суурьшсан, өргөн уудам газар нутаг бүхий алслагдсан бүс нутгийнханд хөдөө аж ахуйн хортон шавьжтай тэмцэх, шавьжаар дамжин халдварладаг зика гэх мэт үхлийн аюултай вирусээр халдварлах явдлыг багасгах өргөн боломжийг нээж өгч байна гэж уг төсөл дээр ажиллаж буй мэргэжилтэн Жереми Бауэр хэлсэн байна. Нисгэгчгүй төхөөрөмжөөр 20 га газрыг таван минутад дуусгах боломжтой ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. юу солиороод байгаан

    0 0 Хариу бичих
  2. Modni hur horhoig ustgah heregtei baina

    0 1 Хариу бичих
    • tgd oorso vrgvi boloh yumu ?

      0 0