С.Лавров: Ким-Трампын уулзалт Монголд болж магадгүй, ОХУ-д л лав болохгүй

“Риа Новости” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хаана болох талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровоос тодруулжээ. Сэтгүүлч “Уулзалт хэлэлцээрийг ОХУ-д явагдаж магадгүй гэсэн яриа гараад байна. Тийм боломж байгаа юу” гэж асуухад С.Лавров “Би энэ талаар сонсоогүй юм байна. Хэн нэг нь дэгсдүүлээ байлгүй дээ. Миний мэдэхээр бол Европын хэдэн хот, тэгээд Монгол, хилийн цэрэггүй бүс гэсэн хувилбарууд л байгаа гэж сонссон” гэж хариулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шал хуучин мэдээ тавих юм. Монгол бол уулзалт хийх боломжтой орны нэг биш ээ гэдгийг өчигдөр дэлхий нийтийн хэвлэл мэдээллээр зарлачихсан шүү дээ, гэтэл манай Ийглийнхэн уржигдрын мэдээг өнөөдр орчуулаад тавьж байх жишээний.

    0 2 Хариу бичих