Никарагуагийн бослогоор 10 хүн амиа алджээ

Никарагуа улс тэтгэврийн тогтолцоогоо өөрчилсөн нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч эмх замбараагүй байдал үүсгээд байна. Уурлаж бухимдсан иргэд гурав дахь өдөртөө эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд цагдаа нар, иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэний улмаас 10 хүний амь эрсэджээ.                                                                 

Эрх баригчид ийнхүү ард иргэдийн эсрэг хүчний байгууллагаа тавьсан боловч хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн байр суурийг дэд ерөнхийлөгч Росарио Мурильо нь илэрхийлжээ.

Энэ нь Ерөнхийлөгч Даниэль Ортегаг төрийн тэргүүн болсон 2007 оноос хойших хамгийн их цус асгаруулсан жагсаал хэмээн тэмдэглэгдэж байгаа юм байна.

Лхагва гаригт Манагуа хотын хөгшчүүд гудамжинд гарч ирснээр тэмцэл эхэлсэн бөгөөд түүнээс хойш өөр олон хотод халдварласан “байна”. 10 хүн нас барснаас гадна 100 гаруй хүн шархадсан гэсэн мэдээллийг албаны эх сурвалжаас өгч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)