А.Венгер явлаа, “Арсенал”-ыг хэн дасгалжуулах вэ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Арсенал” баг Ерөнхий дасгалжуулагч Арсен Венгерийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ улиралд “Их буучид” зургадугаар байрт яваа, “Аваргуудын лиг”-ийн бүсээс 14 оноогоор хоцорч яваа нь халгдах гол шалтгаан болсон байна.

А.Венгер “Арсенал”-ыг 22 жил удирдахдаа 10 цом хүртэж, багийн түүхэн дэх хамгийн ажмилттай дасгалжуулагчаар тодорсон билээ. Тэрээр Премьер лигийн 823 тоглолтод баг удирдсан бөгөөд энэ үзүүлэлтээр А.Фергюсоныг гүйцэн /810/ дээд амжилт тогтоосон. Түүний удирдлагад “Арсенал” лигийн аваргаар гурвантаа тодорч, 2003-2004 оны улиралд нэг ч хожигдоогүй гайхамшигт амжилт үзүүлж байсан билээ.

Патрик Виейра

А.Венгерийг орлох боломжтой дасгалжуулагчаар одоогоор баггүй байгаа топ дасгалжуулагчид болох Луис Энрике, Томас Тухель, Карло Анчелотти нарын нэр яригдаж байгаа боловч хамгийн боломжтой хувилбараар “Арсенал”-ын амьд домог Патрик Виейра тооцогдож байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)