Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-аас зээл хүсчээ

Монгол Улс ОХУ-аас дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор зээл олгохыг хүсчээ. Вашингтонд болсон Дэлхийн банк, ОУВС-гийн ээлжит чуулганы үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановтой уулзаж дээрх хүсэлтээ танилцуулсан байна. А.Силуанов хариуд нь хүсэлтийг судалж үзэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. А.Силуановын хэлснээр, зээлийн хэмжээг хоёр тал ярилцаж байгаад шийдэх юм байна. Зарцуулалтын тухайд, Зөвлөлтийн загвараар баригдсан ТЭЦ цахилгаан станцуудыг шинэчлэх, Улаанбаатар төмөр замын зөрлөгүүдийг нэмж нэвтрүүлэх чадварыг сайжруулах, ОХУ-аас бэлтгэлийн онгоцуудыг худалдаж авахад ашиглах чиглэлтэй байгаа гэж энэ талаар мэдээлсэн рамблер.ру цахим хуудсанд бичжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Барууныхны хорионд орж өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүс Монголд зээл өглөө юу. Наашаа харсан бүх хүнээс мөнгө гуйлагчилж явах юм. Одоо тэд нар чинь Монгол гэхээс л тээршаагаад зугтдаг болоо байлгүй.

    0 0 Хариу бичих
  2. Юунд зарцуулах гэж байгаам. Зээлийн үр ашиг нь ямар үр дүнд хүргэх юм. Эргэн төлөх боломж, чадавхи нь ямар билээ. Хэнд ямар ашигтай юм. Зээлийн тааз 99% хүрчээд байхад ямар ч хамаагүй хэлбэрээр зээл горилоод байгаа нь ямар санаатай юм. Үндэсний Аюулгүй байдал онцгой анхааралдаа аваачээ. Хүрэлбаатарыг ямар санаатай, ямар ашиг сонирхолтой байгааг, ямар хорон санаа агуулж байгааг шалгах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  3. Гуйлгачин оросуудад бусдад зээлэх мөнгө байгаамуу гэж тавлаж асуцсан байх

    2 0 Хариу бичих
  4. МАНгарууд одоо энэ зээл авч хармайлдагаа больмоор юмаа!

    1 0 Хариу бичих
  5. Чи тэр хулгайлж авсан хотгор шанагын уурхайг монголын төрд буцааж өг. Тэгвэл наад гуйлагчин царайлуулж байгаа мөнгө ороод ирлээ гэсэн үг.

    0 0 Хариу бичих
  6. Zeelei boliochee. Malaa

    0 0 Хариу бичих