50 мянган ядуу өрхөд түлшний дэмжлэг үзүүлнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэхдээ, агаарын бохирдлыг бууруулахын тулд 50 мянган ядуу өрхөд түлшний дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр “Боловсруулсан түлш,цахилгаан халаагуур, түрээсийн болон хөнгөлөлттэй орон сууцаар хангах ажлуудыг хэрэгжүүлж байна. Ядуу 50 мянган өрхөд түлшний дэмжлэг үзүүлнэ. Хуулиар хатуу хянаж ажиллана” гэлээ.

Засгийн газраас 2019 оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй байх тогтоол гаргасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тээр жил гөлгөө яалаа. Цэвэр агаар сангаас гэрийн дулаалга нэрээр хэсэг нөхөд нийлж яаж түйвээлээ. Төсвийн мөнгийг хоохойлдгоо одоо болимоор юмаа.

    0 0 Хариу бичих