Дэлхийн газрын зурагт нэгэн шинэ улс бий боллоо

Свазилендын эзэн хаан Мсвати III улсынхаа нэрийг Эсватинийн хаант улс хэмээн өөрчилжээ. “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээллээ. Энэхүү нэрийг нь свати хэлнээс орчуулбал, “свази газар” гэсэн утгатай гэнэ.

Хаан энэхүү шийдвэрээ свази ард түмэн туурга тусгаар улс болсны 50 жилийн ой, өөрийн 50 насны төрсөн өдрийг хамтатган тэмдэглэх үедээ ард түмэндээ сонордуулсан аж. Өөрчлөх болсон шалтгаанаа дэлхий нийт улсынх нь нэрийг Швейцарьтай хольж хутгадагтай холбон тайлбарласан байна (Swaziland-Switzerland).

Свазиланд буюу одоогийн Эсватинийн хаант улс нь Африкийн өмнөд хэсэгт ӨАБНУ, Мозамбикийн дунд оршдог юм. 1.35 сая хүн амтай гэх боловч баттай бус. Насанд хүрсэн хүн амынх ¼ хувь буюу 26.1 хувь нь хүний дархлал хомсдолын вирусээр халдварлагдсан гэдэг нь харин баттай гэнэ.  

Хатан шалгаруулалт

Мсвати III хаан хэдэн жилд нэг удаа улсынхаа ариун онгон бүсгүйчүүдийн дунд шалгаруулалт хийн эхнэрээ сонгодог. 2013 онд шалгаруулалт хийхэд Свазиландын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финалд шалгарч байсан 18 настай Синдисва Дламини гэгч сонгогдон 15 дугаар хатан нь болж байжээ. Одоо бол хатны тоо 20 гарсан гэнэ. 

Мсвати III хаан, түүний хатад


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. manj chin uls baiguulagdaj mongoliig avrah boltugai

    0 0 Хариу бичих
  2. Нийтлэлийн агуулга нь энэ улсыг жаахан дорд үзсэн хандлагатай ойлгогдож байна. Гэхдээ зураг нь үнэн бол эрчүүд нь их төлөвшсөн, боловсорсон, оюунлаг царай төрхтэй бол эмэгтэйчүүд нь их царайлаг төрхтэй бас бие галбир ч сайтай юм. Зарим хар арьстан улсуудыг харахаар их л эв хавгүй царай зүстэй харагддаг.

    0 0 Хариу бичих