ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Дөрөвдүгээр сарын 20

Национал-социализмыг үндэслэгч ба түүний гол хүн, бүхий л ард түмний болон бүх он цагийн цэргийн гэмт хэрэгтэн Адольф Гитлер (1889.04.20-1945.4.30) төржээ

Дэлхийн түүхийн хамгийн ёзгүй хүмүүсийн нэг Адольф Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австри-Унгарын эзэнт улсын Иннийн Браунау хотноо гуталчны гэр бүлд төржээ. Хүүхэд ахуйд нь зургийн авьяас нь тодорч тэрээр залуудаа зургаар хоол залгуулж байжээ. Дэлхийн I дайны үеэр байлдаанд оролцож эр зоригийн төлөө хэд хэдэн шагнал авсан байжээ. Дайнд Герман ялагдаж кайзерийг унагасан нь түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байлаа.

Тэрээр 1918 онд “Немцийн ажилчны нам”-д элсээд жилийн дараа түүний удирдагч нь (фюрер) болоод намаа Германы Үндэсний-социалист ажилчны нам  (НСДАП) болгосон байв. Уг нам Баварид нэр алдар олж чадсан байлаа. Гитлер 1933 оны нэгдүгээр сарын 30-нд рейхсканцлер буюу Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Гитлер нэг хүний тоталитар дэглэм тогтоож, радикал намуудыг хаан 1934 он гэхэд улс төрийн болон цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн Германыг ганцаараа захирах болсон байв.  Өөрийн тэр улсаа Гитлер Гуравдугаар рейх гэж нэрлэжээ.

1938 онд Герман өөртөө Австри, Чехословак, Польш, Литвийн хагасыг нэгтгэсэн байв. Тэр 1939 онд дэлхийн II дйныг эхлүүлсэн нь хүн төрөлхтнийг мөхөлд  оруулах аюултай байлаа. Энэ дайны түүний гол зорилго нь дэлхийд ноёрхох явдал байжээ. Герман дайнд ялагдах нь гарцаагүй болсон 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Гитлер өөрийн эхнэр Ева Брауны хамт амиа егүүтгэжээ. Олон түүхчид түүний амиа хорлосныг томоохон хуурамч үйлдэл байсан гэж маргадаг.

1303 -Монголчуудын Сирид нэвтэрсэн хамгийн сүүлчийн томоохон аян дайны үеэр Египетын мамлюкууд Махмуд Газан хааны цэргийг Дамаскийн ойролцоо бут цохижээ. Чингис хааны холын залгамжлагч нарын нэг Газан хаан өөрийн армийн хамт буддын шашнаас исламын шашинд орсон нэгэн байлаа.
1534 - Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.
1653 - Англи, Шотланд, Ирландын ивээгч-лордоор Оливер Кромвель зарлагдав. Үүний өмнө тэрээр шинэ хөрөнгөтөн, дээдсийн эрхийг хамгаалахаар иргэний дайн дэгдээж, Лондонг эзлэн I Карл хааныг цаазлан Английн хаант засаглалыг устгаж тус орныг Бүгд найрамдах улс болгон зарлаж байжээ.
1789 - АНУ-ын ерөнхийлөгч Жорж  Вашингтон Грейс Ферри хотод тангараг өргөв.
1826 - Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.
1836 - АНУ-ын конгресс Висконсин мужийн нутаг дэвсгэрийг соёрхон батлав.
1841 – Америкт Эдгар Аллен Погийн хамгийн анхны адал явдалт “Моргын гудамжин дахь аллага” гэсэн өгүүлэл нийтлэгдсэн байна. Ядуу гуйлгачин байдалд нас барсан тэрээр үхсэнийхээ дараа алдартай зохиолч, яруу найрагч, нэртэй сангасваа болсон юм.
1876 - Болгар улсад "Дөрөвдүгээр сарын хувьсгал" дэгджээ.
1884 - Ромын пап XIII Лео "Хүний гарал үүсэл" номыг хэвлэн гаргав. Энэ номонд шинжлэх ухаан болон шашны талаас хүний гарал үүслийн талаар тайлбарласан бүтээл байсан юм.
1918 - "Улаан Барон" нэрээрээ алдаршсан Германы нисгэгч  Манфред фон Рихтгофен 79 болон 80 дахь дайсны онгоцоо сөнөөжээ. Тэрээр дараагийн өдөр нь холбоотон гүрнүүдийн онгоцнуудтай хийсэн агаарын тулаанд сөнөөгдөн хөнөөгджээ.
1922 - Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетийн  нутгийг ЗХУ-ын засгийн газар автономи эрхтэй болгожээ.

1946 - "Үндэстнүүдийн Лиг"-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.

2008 - Автомашины "Инди кар" уралдаанд оролцсон эмэгтэй жолооч Даника Патрик Японы гараанд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болов.
2010 - Мексикийн буланд орших газрын тос олборлолтын "Дийпуотер Хорайзон" өрөмдлөгийн станцад гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан юм.
2013 - БНХАУ-ын Сычуань мужийн Лүшан аймагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 150 гаруй хүн амиа алдан, 1,500 хүн бэртэж гэмтэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)