Пинк оны сайхан эмэгтэй болсноо шоолж хүлээн авав

People сэтгүүл дуучин Пинкийг оны хамгийн сайхан хүүхэн гэж нэрлэн дугаарынхаа хавтсанд түүнийг зургийг  хэвлэсэн байв. Харин дуучин шинэ цолондоо доогтойгоор ханджээ. “Би улам сайхан болсон юм шиг байна. Сэтгүүл  гарсны дараагийн долоо хоногт хэн ч миний нүд  рүү харах ёсгүй” гэж  Эллен Деженерес шоуны үеэр түүнээс асуухад тэр шоглон хариулав.

Зургаан настай Уиллоу Сейж, нэг настай Жеймсон Мун гэсэн хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа 38 настай дуучин “оны хамгийн сайхан хүүхэн” болсныг сонсоод гэрээр дүүрэн инээдэм боллоо гэж сонирхуулсан байв.

Өмнө нь Ринк Супербоулын шигшээ тоглолт дээр дуулахын өмнө  шүлсээ хаясан гээд хэвлэлийн бай болж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)