Forbes сэтгүүл Оросын нефтийн худалдан авагчдын чансааг гаргажээ

Нэр хүндтэй "Forbes" сэтгүүл оросын нефтийн томоохон худалдан авагчдын чансааг гаргасан байна.

Жагсаалтыг Швейцарийн Litasco корпораци толгойлов. Тэд өнгөрсөн онд 12,9 тэрбум долларын гэрээ байгуулан 35,9 сая тонн Оросын  «хар алтыг» худалдан авчээ.

Чансааны хоёрт бичигдсэн Хятадын China National United Oil Corporation компани 28,9 сая тонн тонн нефтийг 11 тэрбум доллараар худалдан авсан байна.

Glencore, Tatneft Europe, Shell Trading, Total Oil Trading зэргийн компаниуд энэ чансааны эхний аравт багтжээ.

Сануулахад, Олон улсын валютын сан 2018 онд “хар алтны” үнийг  баррель нь 62,3 доллар орчимд байна гэж дүгнэлтээ шинэчилсэн байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)