Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу бэлэн болжээ

Рэппер Баста

ОХУ-д ирэх зургадугаар сард болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дууны орос хувилбар бэлэн болжээ. Рэппер Василий Вакуленко буюу Баста хэмээх уран бүтээлийн нэрээрээ олонд танигдсан уран бүтээлч сүлд дууг зохиосон байна. Тэрээр Орост ихэд алдаршиж буй “Голос дети” шоуны энэ улирлын дугааруудад гол зохион байгуулагчаар ажиллаж буй чадварлаг уран бүтээлч юм байна. Дууны албан ёсны танилцуулга ирэх сарын 11-нд болохоор товлогджээ.   

Тэмцээнийг зохион байгуулагчид сүлд дууг орос, англи хэл дээр гаргахаар төлөвлөсний орос хэл дээрх хувилбар нь ийнхүү бэлэн болсон байна. Харин англи хэл дээрх хувилбарыг АНУ-ын дуучин Жейсон Деруло дуулах юм.

Дээрх дуунууд ДАШТ-ий нээлтийн ОХУ-Саудын Арабын тоглолтын үеэр цэнгэлдэхэд эгшиглэх юм.

Тэмцээн ирэх зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15 хүртэл ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдана.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)