Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас СЭЗИС-ийн байранд “Глобал эдийн засгийн шинэ эрин үеийн эхлэл ба Монгол орон” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. 

09:00 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа  эхэлнэ. Энэ удаагийн дуудлага худалдаа “Дуудлага худалдааны анхны үнийг бууруулсан” зарчмаар явагдана.

09:00 цагаас СБД-ийн Тусгай 186 дугаар цэцэрлэгийн байранд Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага өнөөгийн байдлаар Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

10:30 цагаас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд “Хөгжлийн бэрхшээлтэй” иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаа болон тэмцээний энэ жилийн онцлогийн талаар Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Спортын төв ордны өмнөх талбайд "Дэлхийн номын өдөр"-ийн нээлтийг хийнэ.

11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулахаар болсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Соёлын Төв Өргөөний 30 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно.

11:00 цагаас ХХААХҮЯ-ны хурлын танхимд Газар тариалангийн салбарын эрх зүйн баримт бичиг, салбарын олон улсын чиг хандлага, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтын талаар агрономичдод мэдээлэл, мэдлэг олгох зорилготой сургалт эхэлнэ.

12:00 цагаас Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын "Хот, Хотынхон" гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Театрын Музейд нээлтээ хийнэ.

Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллана.
11:30-д Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын барилгын ажилтай танилцана.
/ХУД 15хороо, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замын хэсэг/
12:00-д Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах барилгын ажлын явцтай танилцана.
/Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрийн ажлын талбай/
12:40-д Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийн танилцуулга, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийнэ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)