"Оддын хөлбөмбөг" тэмцээн зохиогдоно

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монгол анх удаа ирэх гэж байгаатай холбогдуулан уг үйл явдлын хүрээнд тус тэмцээнийг энэ сарын 23-нд зохион явуулах аж. Хоёр багийн ахлагчаар олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар, ерөнхий дасгалжуулагчаар жүжигчин Г.Золбоот, Н.Онон нар ажиллах бөгөөд улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба тэргүүтэй урлаг, спортын одод, олны танил эрхмүүд ногоон талбайд хөлбөмбөгөөр өрсөлдөх юм. 

 2017 оны "Хүрхрээ" лигийн нээлттэй холбогдуулан зохиогдсон "Оддын хөлбөмбөг" тэмцээний 1300 үзэгчийн тасалбараас олсон мянган төгрөг бүрийг МХБХ “Аутизмыг таниулах сарын аян”-д хандивласан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)